ДОХ-той нь батлагдсан солонгос иргэнийг яах вэ?

uls_54c6e56470bf9_1Саяхан цахим ертөнцөөр ДОХ-той БНСУ-ын иргэн Монгол залууг хүчирхийлж ДОХ тараасан тухай мэдээлэл түгж байсан.

2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түндэмүн” сауны өрөөнд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол улсын иргэнийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин халдаасан байж болзошгүй хэрэгт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан байна.

Мөрдөн байцаалтын явцад  “хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй  учраас Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Тухайн БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан ч Монгол улсын иргэнд дархлалын олдмол хомсдолын халдвар илрээгүй болох нь ДОХ /БЗДХ-ын тандалт судалгааны албаны шинжилгээний дүгнэлт/-ээр тогтоогдсон байна.

3 саяуулаа болсон Монголд өдгөө 180 гаруй ДОХ-той хүн байна. Мэргэжлийн байгууллагын мэдээлж байгаагаар өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй 500 гаруй хүн байна. Он гарсаар ХӨСҮТ-д ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны амбулаториор нийт 647 үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд хамрагдснаас 25(4%) хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч, хавьтал судлал хийгджээ.

3 сая-д дэнхүү их тоо мэт санагдана. Гэтэл гадаадын иргэн ДОХ-той гэдэг нь тогтоогдсон атал монгол залууг хүчиндсэн хэргийг сөхөөд хэрэгсэхгүй болгоод өнгөрчээ.

Одоогоор тус иргэн ямар хэргээр хэзээ Монголд ирсэн, визний хугацаа хэзээ дуусах зэргийн нарийн мэдээллийг холбогдох байгууллагаас хийгээгүй байна. Юутай ч гадаадын иргэдийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж ДОХ-той тохиолдолд нэвтрүүлэхгүй байх хууль эрхзүйн заалт зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.

Энэ талаар эргэн мэдээлнэ.

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …