Налайхын “нисдэг″ даргыг Нийслэлийн захирагч “хамгаалсаар” байна

nisdeg-dargaӨчигдөр Налайх дүүргийн МАН-ын хорооноос олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар Налайхын Засаг дарга Х.Болдбаатарын талаар дүүргийн  ИТХ-ын  болон МАН-ын төлөөлөгчид мэдэгдэл баримт түшин мэдэгдэл хийлээ.

Өнгөрсөн оны 12 сарын 19-нд Налайх дүүргийн ИТХ ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийж дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны хэрэгжилтийг “Хангалтгүй″ гэж дүгнэсэн байна. Ийм дүгнэлтэнд хүргэх болсон шалтгаан нь Засаг дарга Х.Болдбаатартай холбоотой аж. Тиймээс төлөөлөгчдийн 56 хувь нь Х.Болдбаатарыг  огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн тус хуралдаанаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай үндсэн асуудлуудыг хэлэлцэн батлаад хуулийн дагуу НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өргөн мэдүүлсэн билээ. Гэтэл одоог хүртэл орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын гаргасан хурлын шийдвэрийн хариуг хотын дарга өгөлгүйгээр  нэг талаас хууль зөрчиж, нөгөө  талаас дүүргийн иргэдийг “доромжилж” байгаа юм. Үүний улмаас Налайх дүүргийн 2015 оны төсөв батлагдаагүй, төсөвт байгууллагынхаа цалин хөлсийг нь одоо болтол өгч чадахгүй байгаа аж. Харин Налайх дүүргийн Засаг дарга / уг нь бол асан/  Х.Болдбаатар, Налайхын  иргэдийн нэрлэснээр мань Нисдэг дарга хууль бусаар ажлаа хийсээр байгаа юм.

1474938_1570716199835922_412437601_n 10950956_1570716626502546_1182719264_n

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Нисдэг дарга”-ын үйлдсэн зарим баримтаас дурдвал А00001212, А0022504, А0030314, Е0428536 дугаартай албан 3, ердийн 1 паспортаа хилийн штамп дарах зхйгүй болтол 40 шахам удаа гадаадын улс орнууд руу нисчээ.

-2012 оны сонгуулийн өмнө хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ хашаа байшинд амьдардаг, унах унаагүй гэж мэдүүлж байсан тэрээр одоо өөрийн эзэмшилдээ Ланд-200 тэргүүтэй 3-4 машин тансаг орон сууцтай болжээ.

-Орон нутгийн хөгжил төсвийн хөрөнгөөр хийгддэг тендерүүдийг хууль бусаар шалгаруулдаг танил талдаа өгдөг нэг жишээ гэхэд нэг тэрбум төгрөгийн өртөгөөр хийсэн дулааны бойлер үхмэл хөрөнгө болон ашиглагдахгүй байгаа аж.

-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудад хууль бусаар газар олгодог. Газар олголтын 60-70 хувь нь хууль бусаар олгосон байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дүүргийн ИТХ-аас огцруулах шийдвэр гарсны дараа 2014 онб 12 сарын 30-нд Мойлтын тохой гэдэг газарт зуслангийн зориулалтаар 76 айлын газар олгосон байна.

Иймд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танд Налайх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг даруй хянан үзэж, орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын өргөн барьсан шийдвэрийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Хэрвээ хотын дарга Э.Бат-үүлийн зүгээс  Налайх дүүргийн  Нисдэг дарга Х.Болдбаатарыг  өөрийн  эс үйлдлээрээ  хамгаалсаар байвал цаашид асуудал арай өөр түвшинд яригдах бололтой.

А.Тамир

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …