“Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжиг тоглогдоно

bc23eaee5c9e714b8c8839ae1e2be817480d6a657780000312015-01-31-12-15[www.urlag.mn]Монголын урлагийн томоохон байгууллага болох Улсын Драмын Эрдмийн театрийн уран бүтээлчид энэ улирлын тоглолтоороо үзэгчиддээ түүхэн болоод эмгэнэлт, уянгын зохиолуудаа тайзнаа амьдруулан үзэгчиддээ хүргэхийг зорьж байгаа билээ. Тухайлбал АЖ.Очирбатын найруулга, СТА Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгээ энэ сарын 23-25-ны өдрүүдэд тоглосон бол 30, 31, 2 дугаар сарын нэгний өдрүүдэд “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгээ тавьж байгаа билээ.

Харин тэдний хоёрдугаар сарын хөтөлбөрт “Гэгээн хайрын баяр”-ын өдрийг тохиолдуулан Зохиолч Сорогдогийн Жаргалсайхан, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарын найруулга “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжгийг тоглохоор болсон байна. Тоглолт:

2 дугаар сарын 13-ны өдөр 18:00, 20:00 цагт

2 дугаар сарын 14-ны өдөр 17:00, 19:00 цагт

2дугаар сарын 15-ны өдөр 17:00, 19:00 цагт тус тус тоглохоор болжээ.

Дурлал би чамд

Дуугүйхэн явсаар дасаж дурласан

Анхны харцаар биш

Анхны болзоогоор ч биш

Зөөлөн үнсэхэд чинь ч биш

Зүгээр л нэг мэдэхэд дурласан байсан… 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 98018811. 95469964

 Касс: 70118187 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …