Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 2. Даваа гараг.
Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 14. Сумъяа гараг.
Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
Өдрийн барилдлага Үл зохилдох.
Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.