Баянзүрх дүүргийн “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ

pf8XVII жарны Галзууруулагч хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа “Баянзүрх” их дэлгүүрт гарч эхэллээ. Үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Урлаг гоо сайхны төв” төрийн бус байгууллага, “Баянзүрх” их дэлгүүр хамтран зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн худалдаагаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх юм. “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …