Бага насны хүүхдийн ханиадыг эмчлэх 9 арга

5da9950e0681e385bigХүүхдээ ханиад хүрээд зовиурлахыг харах үнэхээр хэцүү. Харин зарим ээжүүд маань эм өгч эмчид үзүүлэхээс өөр ямар арга хэмжээ авч мэддэггүй юм уу аль эсвэл тоодоггүй юм уу анхаарал сайн тавидаггүй харагддаг. Ханиад хүрэхэд нь үргэлж эм уулагахаас зайлсхийж хүндэрхээс нь өмнө гэрийн аргаар эмчлэж байх нь чухал. Доорх зөвлөгөө нь 3 сараас дээш насны хүүхдэд хамааралтай болохыг анхаарна уу.

1. Салин буюу давсны уусмалаар хамрын хөндийг зөөлрүүлж байх хэрэгтэй. 

Хамар битүү бол хүүхэд зовиурлаад олигтой унтаж амарч чадахгүй учир байнга хамрын нээлттэй байлгахыг хичээгээрэй.

2. Хүүхдийнхээ өрөөнд агаар чийгшүүлэгч ажилуулах хэрэгтэй. 

Ингэснээр хамар битүүрэх нь дээрдэж унтахад нь амар байх болно.

3.Угаалгын өрөөндөө халуун ус 10-15 мин гойжуулаад дараан хаалгаа сайтар түгжээд хүүхэдтэйгээ хамт ууранд сууж болно. 

Нус шингэрч хамрын бөглөөс арилна.

4. Өвдсөн үед нь хүүхдээ хангалттай сайн амраах хэрэгтэй

Хүний бие өвчинтэй тэмцэх үедээ асар их энерги зарцуулдаг болохоор аль болох ядраахгүй амрааж байх хэрэгтэй.

5. Халуун буулгах эм хэрэглэх

Эмчийн заавраар халуун буулгах лаа, Ibuprofen зэргийг хэрэглээрэй.

6. Ханиадны эсрэг элдэв эм бэлдмэлийг нялх хүүхэддээ өгөхөөс зайлсхийгээрэй

Мэргэжлийн эмч нар хоёроос доош насны хүүхдэд ханиадны эсрэг элдэв эм бэлдмэл аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Эдгээр эм нь ханиадны эсрэг хүчтэй нөлөөлж болох ч зүрхний цохилт нэмэгдүүлэх, харшил өгөх зэрэг элдэв сөрөг нөлөө өгч болох эрсдэлтэйг сануулж байна.

7. Хангалттай их хэмжээний шингэн уулгах

Ханиадтай үед нь нэмэлт шингэн уулгах нь хамгийн үр дүнтэй арга. Таны хүүхэд зургаан сараас дээш настай бол цэвэр ус, усан үзмийн шүүс болон витамин C гээр баялаг шүүс уулгаж болно. Харин доош насны хүүхдэд хөхний сүүгээ өгнө.

8. Хүүхэд тань зургаан сараас дээш настай бол халуун хоол болон шингэн зүйл уулгаарай.

Бантан, элдэв зутан шөлүүд, халуун цай, бүлээн жимсний шүүс зэрэг орно.\

9. Хүүхдийнхээ анхны төрсөн өдрөөс өмнө зөгийн бал хэрэглэж болохгүй

Халуун зөгийн бал нь хоолой өвдөх болон ханиаданд сайн ч гэлээ нэгээс доош насны хүүхдэд хэрэглэж болдоггүй.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …