Өнөөдөр залуучуудын байгууллагыг үндэслэгч их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

7c12ba65a9eb56ff17ddcdcdd55c7e16Цаг үеийнхээ  түүчээ  болсон бид үе үеийн эх орончдыг дурсан санаж, тэдний алдар гавьяаг ирээдүй хойчдоо өвлүүлэн хүргэж байх учиртай. Бидний үнэт өв бол эх орон, үүнийг хамгаалж ирсэн үе үеийн алдартнуудын түүхэн замнал гэдэгтэй маргах хүн нэгээхэн ч үгүй биз ээ. Тэгвэл  өнөөдөр Монголын  Залуучуудын  байгууллагыг үндэслэгч  их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн түүхэн өдөр тохиож байна.

Тэрээр  Монголын Залуучуудын  холбооны  үндэс суурийг 1921 оны 8-р сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр  байгуулж, Монголын залуучуудын анхны байгууллагыг шанг татаж байсан  гавьяатнуудын  нэг.   1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн 10-р хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Х.Чойбалсан тэргүүтэй арав гаруй залуучууд хуран цугларч Монголын Залуучуудын анхны байгууллагын үндсийг тавьж,  “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” гэж нэрлэхээр тогтож, тамга тэмдэгээ сийрүүлэхээр болсон байна. Энэ хурлаар Бошгыг Халах Залуучуудын Эвлэлийн ерөнхий хороог байгуулж тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгож байжээ. Мөн1921 оны 9-р сарын 12-оос  “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн 5 үүрийг нэг жилийн хугацаанд Их Хүрээнд байгуулж, 1922 оны 7-р сарын 17-нд МХЗЭ-ийн анхдугаар их хурлыг хуралдуулж, 600-аад гишүүд 30 шахам үүрийг төлөөлөн төлөөлөгчид оролцож байсан хэмээн  түүх сурвалжид  тэмдэглэсэн байдаг.

cf53030e1a312559c77c2fa9fb2da2e3

Энэ түүхэн хүний анх санаачлан байгуулсан уг байгууллага  нь өдгөө 21 аймаг, 320 сум, 9 дүүрэг бүрт залуучуудын  холбоо,  асуудал  эрхэлсэн мэргэжлийн  холбоод, мөн  гадаад улс орны залуучуудыг холбож өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, залуучууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ОХУ, БНХАУ, Япон, Герман, Англи, Америк, БНСУ, БНАСАУ, Малайз зэрэг 20 гаруй улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаатай улс гүрэн дамнасан үндэсний томоохон  байгууллага  болон  ажиллаж  байгаа юм.

Д. Сүхбаатар нь 1921 оны 3 дугаар сарын 24 – 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗОУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ийнхүү эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед Монгол улсын анхны зоригт баатар насан эцэслэсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …