Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөхийг үүрэг болголоо

ea5ecd349eb53a4ac75f305c9bd26d8dНийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал хулгай, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, залилангийн хэрэг өссөн үзүүлэлттэй байна.  Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг  Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран эрүүлжүүлэх тал дээр асуудал боловсруулан дүүргүүдээс санал авч Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах, мөн шинэ он эхлээд ажил үүрэг жигдэрч байна. Энэ 7 хоногтоо багтаад төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нар харьяа нэгж  төрийн албан хаагч нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулах хоног хугацаагаа тодорхой болгож ажлаа гүйцэтгэх, Нутгийн захиргааны байгууллагууд, албан хаагчид 2-р сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх, харин дүүргүүд Худалдан авах ажиллагааны газартай хамтраад хөрөнгө оруулалтын ажлаа шуурхай зохион байгуулж 04-р сарын 01 гэхэд ажил үүрэг эхлэх бэлтгэл ажлыг хангасан байх,  нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Дүүргүүд болон холбогдох байгууллагууд дор бүрнээ идэвхитэй зохион байгуулах, мөн зар сурталчилгааны самбаруудыг эргэн хянаж хариуцлагатай ажиллах, газар шинэчлэн зохион байгуулах бэлтгэл ажилд идэвхитэй оролцохыг дүүргүүдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …