Орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

255ab3dac9c980bc679e42ff91e61eb8Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.Дүүргүүдийн нутаг дэвсгэрт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт томоохон хотхон, хаусуудын  цонхыг хагалан хулгай хийж их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийн гаралт ихэсчээ. Тиймээс одоо ажиллаж байгаа камеруудыг хүчин чадал сайтай  камераар солих, 1-р давхрын цонхонд төмөр хаалт хийлгэхийг  СӨХ- дод үүрэг болгох шаардлагатай  байна гэлээ.
Харин Сүхбаатар дүүрэгт гэмт хэргийн нийт 1147 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1,3 хувиар өсчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 339  байна.2015 оны 01 сарын 14-ны өдрөөс 2015 оны 01 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 3416 зөрчлийг илрүүлэн 3206 хүнд 26936500 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 257 өргөдөл, мэдээлэл ирүүлсэн нь өмнөх 14 хоногоос 12 нэгжээр буюу 4,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Налайх дүүрэгт хулгай 1,6, хүчин 1, танхай 1 дахин, бусад 15,3 дахин өссөн, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг  33,3 хувь, Бусдын бие махбодид гэмтэл учруулах 7,1 хувь буурсан үзүүлэлттэй байна.Дүүргийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар 7 иргэний газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн. 1 удаагийн захирамжаар 1 аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг сэргээсэн гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2929 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Аюулгүй Саппоро” арга хэмжээг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж “Саппоро” үйлчилгээний төв, автобусны буудал орчмоор байнга архидан согтуурдаг, биеэ үнэлдэг 108 этгээдийг баривчлуулсан байна.
Харин Баянзүрх дүүрэгт нийт 3043 дуудлага мэдээлэл ирснээс захиргааны шинжтэй 1807, гэмт хэргийн шинжтэй 644 дуудлага  иржээ. Нийт дуудлага 4,8 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй дуудлага 0,1 хувиар  буурсан, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 51,63 хувиартус тус өссөн үзүүлэлтэй байна.
Багануур захиргааны зөрчлийн шинжтэй 139 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 4 нэгжээр буюу 2.9 хувиар өссөн байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж, урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн хүрээнд 3 худалдааны төв, 4 минимаркет, 70 иргэнийг хамруулан хяналт шалгалтыг явуулан 31 зөрчил илрүүлж, 23 зөрчлийг арилгуулж,  13 заалт бүхий байцаагчийн албан шаардлага гаргаж, холбогдох газарт хүргүүлэн ажилласан байна гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …