Манай тамирчид Өвлийн спортын II наадмын эхний өдөр зургаан медаль хүртжээ

00 anad uwul 01Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн билээ. Энэхүү наадамд манай ахмад тамирчид оролцохоор эх орноосоо мордсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл манай тамирчид тэмцээн эхний өдрөө л гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртсэн гэх баяртай мэдээ бидэнд ирлээ.

Тодруулбал ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт нь хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль нийтдээ зургаан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн байна.

Ийнхүү манай баг тамирчид Канад улсын Кюбек хотын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот тугаа мандуулж, медалийн буухайг амжилттай эхлүүлээд байна.

Манай тамчирчид маргааш 1000 метрийн тэшүүрийн гүйлтийн уралдаанд хүчээ сорих юм. Нийт баг тамирчиддаа улам их амжилт хүсье.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …