Хуурамч жолооны үнэмлэх ашиглаж байсан гадаад иргэн баригджээ

download Хуурамч жолооны үнэмлэх ашиглан манай улсын замын хөдөлгөөнд оролцож байсан Казахстан улсын иргэн 20 настай эрэгтэй Р.Э гэгчийг баривчилжээ.

Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд талын зам дээр шалгалт хийж байсан замын цагдаагийн алба хаагч Соната 5 маркийн авто машинтай гадаадын иргэнийг шалгахад хуурамч жолооны үнэмлэх хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсон байна.

Түүнийг хуулийн дагуу зургаан сар хүртэлх хугацаагаар ял эдлүүлэх, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ажээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …