Монголчууд хэзээ энэ сонин сэтгэхүйгээсээ салах улс вэ? Секс хийхээр л янхан болчихдог, секс хийхгүй байхаараа сахиусан тэнгэр болчихдог энэ яг хаанаас гарж ирсэн, хэддүгээр зууны сэтгэхүй яваад байна вэ?
Яг үнэндээ онгоноороо нөхөртөө очсон эмэгтэйчүүд, арай өөрөө хэлбэл туршлагагүй эмэгтэйчүүд эр хүнээс юу хүсж байгаагаа огт мэддэггүй байж нэг юмтай наалдаад авдаг, нөгөөх нь олигтой ярилцаж ч чадахгүй, гэр орноо зөв аваад явчихаж чадахгүй, тэгсээр байхад нь би хайртай анхны бүхнээ өгсөн гээд л нэг их удалгүй жирэмсэн болоод хүүхдээ төрүүлээд л шууд амьдралаа эхэлчихдэг. Сар жил өнгөрөөд л нөхөр нь дээрдсэн ч юмгүй, өөрөө ч өөдөлсөн юмгүй хоног жилүүд хөвөрсөөр нэг л өдөр залхаж секс.мн лүү захидал бичнэ.
Бичдэг юм нь нэг л зүйл “Би нөхөртөө онгоноороо очсон, сайхан залуу нас, анхны бүхнийг минь авчихаад одоо намайг хуураад явдаг, хэзээ ч ярилцдаггүй, халамжгүй, би залхаж байна” гээд л. Аа эсвэл бүр “сүүлийн үед би өөр хүнтэй унтаж үзэхийг хүсэх боллоо, нөхөр маань сардаа арай гэж ганц удаа л хийдэг” гээд л… Тэгээд аяндаа салалтаар дуусах жишээний, салдаггүй юм гэхэд насаараа аз жаргалгүй амьдарж, өөрийн төлөө биш хүний төлөө үрж өнгөрөөнө.
Энэ бүхэн юуны гай вэ?
Яг үнэндээ энэ нийгмийн шаардлагаар эмэгтэйчүүд “ариун, нандин” байх ёстой гэсэн үзлээс л үүдэлтэй. Мэдээж замбараагүй байж болохгүй, гэхдээ нэг туйлшраад ирэхээр бүх юм болохоо байгаад ирдэг юм ш дээ. Эрэгтэйчүүд ч ялгаагүй ирээдүйн эхнэртээ ганц Онгон гэсэн шалгуур тавиад суудаг. Тэгтэл өөртэй нь үнэхээр ор хөнжлийн ажил дээр ч, зан төлөвийн тал дээр ч таарж өгдөггүй хүн байж таардаг. Тэгээд байнга би чамд онгоноороо ирсэн шүү, бусад хүүхнүүд шиг явбал явна шүү гээд л нэг л хүнд өртэй юм шиг насаараа амьдрана гэдэг тийм сайхан зүйл гэж үү?
Миний бодлоор эр эм гэлтгүй зохих насандаа өөрийн хайртай хүндээ онгоноо, занданаа өгсөн бол харамсах хэрэггүй гэж боддог. Харин гол нь хариуцлагатай байж, байнга бэлгэвч хэрэглэж тогтмол эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Ганц бие тохиолдолд таарсан, таалагдсан, дараа нь элдэв янзаар дарамт үзүүлэхгүй хүнтэй энгэр зөрүүлэхэд юу нь буруу гэж? Бид бүгд л нас биенд хүрсэн эрэгтэй, эмэгтэй, байгалиасаа физилогийн шаардлагатай хүмүүс. Гол нь тунг нь тааруулж, хэнтэй унтаж хэвтэж байгаагаа анхааран харж, хариуцлагатай соёлтой л байх хэрэгтэй.
Ингэж туршлага хуримтлуулснаар эргээд гэрлэх хүндээ хүн өөртөө тохирсон зөв шаардлага тавина шүү дээ. Тэгээд өөр хүн амьтантай үерхэж, унтаж хэвтсэн ч тэдгээр дундаас хамгийн шилдгээр чамайг шалгаруулж, чамд үнэнч байж, бусад шалдар булдар амьтдыг тоож ч харахгүй, чамтай байгаа байж тэртэй тэргүй дахин тэдэнтэй орооцолдох нь утгагүй гэдгийг мэддэг байвал тэр жинхэнэ хайр бус уу?
Чиний ямар байх гол нь биш зүгээр л чи миний анхных учраас би чамд хайртай гэдэг, энэ жинхэнэ хайр яг мөн үү? Амьдралд ухаантай хандацгаая залуучуудаа, ганц хальсаар хүнийг тодорхойлно гэдэг яг үнэндээ чиний ухаан санаа ямар төвшнийх вэ гэдгийг л илтгэж байгаа.
Нөгөө талаас эмэгтэйчүүд ч бас, би лав нөхөртөө онгоноороо очсон, надаас бусад нь янхан гэж боддогоо больцгоох хэрэгтэй. Яахав, үнэхээр бие биендээ цэврээрээ очоод бүх юм нь таараад суусан хүмүүс байж болно, гэхдээ энэ нь азын тоглоом тоголж байгаагаас ямар ч ялгаагүй. Хэрэв онгоноо өгсөн залуу чинь чамд тохирох хүн биш бол, онгоныг чинь авсанд нь хорогдоод байлгүй холдож үзээрэй охид минь. Чамайг тэр хальстай хальсгүй, доторх үзэсгэлэн гоог чинь олж харж хайрлах эрэгтэй байгаа гэдэгтэй битгий эргэлзээрэй.
Эх сурвалж: cekc.mn