Альпийн нурууны ямааг Өвөрхангайд нутагшууллаа

alipiin ymaa Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Өвөрхангай аймагт томилолтоор ажиллах үеэр Франц улсын Альфийн нуруунаас авчирсан сүүний чиглэлийн 202 ямааг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа сүүний чиглэлийн ямаа, үнээг нутагшуулах, үр хөврөлийн аргаар мах, сүүний үнээ, ямааг үржүүлэх ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэхэд анхаарч ирснээр хөтөлбөр нь биеллээ олж саалийн чиглэлийн ямааг Өвөрхангайчууд ийнхүү хүлээн авлаа.
“Альпин” үүлдрийн эдгээр ямаа нь үнээнээс 1,5 дахин илүү сүү өгдөг бөгөөд 5-6 дахин бага тэжээл хэрэглэдгээрээ давуу талтай. Мөн үр хөврөлийн аргаар жилд хоёр удаа ишиглэж, 6-7 ишиг гаргах боломжтой аж. Эдгээр ямаа нь том биетэй, босоо чихтэй, олон янзын толбо бүхий зүстэй, тэсвэр хатуужил сайтай, амьдын жин нь 60-65 кг, жилдээ 3,5 хувийн тослогтой 1000 л сүү өгдөг байна. Үүнээс харахад эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Өвөрхангайчуудын хувьд өвлийн улиралд литр сүүгээ 2000 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг бол эдгээр ямааг авчирснаар хямд үнэтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж байна гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцолсон юм. ymaa

Ямааны сүү нь бусад хөхтөн амьтны сүүг бодвол уургийн амин хүчлийн найрлага болон генетикийн өвөрмөц бүтэцтэй, ээдмийн барьцалдах чадвар сул, уургийн шингэц сайтай учраас бага насны хүүхдэд илүү тохиромжтой. Сүүний тослогийн тосны хүчлийн үлдэгдэл буюу нүүрстөрөгчийн гинжийг хүний бодисын солилцооны алдагдлын өвчнүүдэд эмчилгээний зориулалтаар ашигладаг. Иймээс эдгээр ямааны сүүг сувиллын болоод эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой юм байна.

Эдгээр ямаатай хамт Франц улсаас мах, сүүний хосолмол чиглэлийн 50 үнээ ирснийг Төв аймгийн Баянчандмань суманд хүлээлгэн өгчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …