МЗХ олон улсын байгууллагууд болон элчин сайдын яамдуудтай хамтран ажиллана

7893f3248a8832c6e3df1a6a42047557Шинэ оны эхэнд Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-дууд болон Олон Улсын Байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, 2015 оныхоо төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцдог уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтыг өнгөрөгч1-р сарын 31-ний Бямба гаригт хотоос гарч цэвэр агаарт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ, БНАЛАУ-ын ЭСЯ, Австралийн Ерөнхий Консулын Газар, ХБНГУ-ын ЭСЯ, БНБАУ-ын ЭСЯ, “Русский Мир”ОУ-ын Сан зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон  юм.

6f1f2b27245321116505e75dd2c0b403

Уг уулзалтыг МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газраас зохион байгуулсан бөгөөд энэ жилийн уулзалтын гол онцлог нь ЭСЯ –ууд болон  ОУ-ын байгууллагууд тус бүртэй хамтран ажиллах санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн явдал юм. Уулзалтанд оролцогчид уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, МЗХ-той цаашид залуучуудын асуудлаар илүү олон чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцолж байлаа.

Ийнхүү МЗХ-ны олон улстай  харьцах харилцаа  улам өргөжин тэлж,  үйл  ажиллагаагаа  олон улсын  түвшинд  хүргэж  ажиллахаар  боллоо.

 Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …