Хайрын сар эхэллээ

hgajМонголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон. Түүнчлэн 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж шинэ оноо “Гарааны сар”-аар амжилттай эхлүүлсэн бол 2-р сарыг “Хайрын сар” болгон зарлаж залуусаа хайраар давалгаалуулахаар боллоо.

“Хайрын сар”-ын хүрээнд залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм. Тухайлбал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан Уул” хайрын шүлгийн наадмыг 17 дах жилдээ, “Дугуйтай болзоо”, Хайрын захидлын уралдаант нэвтрүүлэг, 1000 хосын болзоо гэх мэт сонирхолтой олон арга хэмжээнүүд байгаа аж.

Хайр гэдэг агуу зүйл. Эх орноо хайрлах хайр, ээж, ааваа хайрлах хайр, үр хүүхэд, хань ижлээ хайрлах хайр гээд л олон янз. Тэгвэл МЗХ нь I 7 хоногийг “Найз нөхдийн хайр”-ын долоо хоног болгон зарлаж найз нөхөд бие биенээ хүндэлж харьцах, ярилцаж ойголцох боломжийг олгож “Кофе амталцгаая” кофе шопуудын хөнгөлөлттэй үйлчилгээнүүд санал болгож байгаа гэнэ. II 7 хоногийг “Амраг хосуудын хайр”-ын долоо хоног буюу хайрт хосууддаа чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах бол , III 7 хоног нь “Гэр бүлийн хайр”-ын долоо хоног болон үргэлжилж гэр бүлийн хайр түүний үнэ цэнийг ойлгуулах гэнэ. Түүнчлэн эх орноо хайрлах хайрыг ч марталгүй IV 7 хоногийг “Эх орноо хайрлах хайр ”-ын долоо хоног болгон түүчээлэх аж.

“Хайрын сар”-аар залуус хайрын мөн чанар, үнэ цэнийг ойлгож, амьдралдаа хэзээ ч мартагдашгүй нандин дурсамжаар амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нэмэх бизээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …