Маркетингийн алба, нэгжийн ажилтнуудад зориулсан “Мастер маркетер” сургалт элсэлтээ авч эхлэлээ

MASTER_MARKETER2_1Монгол хүн өдөрт 300-400 реклам үзэж төрөл бүрийн зар сурталчилгаанд цаг тутамд дарагдсаар байна. Маркетинг гэдгийг ердөө зар сурталчилгаа сайн хийх явдал гэж өнгөц харж төлөвлөж байгаагаас танай компанийн, таны болуулалт нэмэгдэхгүй байгаа юм биш биз?

Энэ олон рекламны хажуугаар таны маркетинг амжилттай оновчтой, зорилтот зах зээлдээ хүрсэн байна гэдэг амаргүй. Гэхдээ орчин үеийн маркетингийн арга хэрэгсэл, чиг хандлагын талаарх мэдээллийг ажлын цагаа цалгардуулахгүйгээр ажиллангаа олж авч хэрэглэх, маркетингийнхаа төлөвлөгөөг шинэчлэн гаргах, хамтран ажилладаг цаг хүрээгээ тэлэх боломжийг олгох MASTER MARKETER богино хугацааны хөтөлбөрт маркетингийн сургалт эхлэх гэж байна.

Маркетингийн тэргүүн зорилго бол БУСДААС ЯЛГАРАХ. Мэргэжлийн маркетер, туршлагатай багш, зөвлөхүүдээр хичээлээ заалгаж өөрийн компанидаа тохирсон тусгай зөвөлгөө авч болох энэхүү сургалтанд хамрагдах нь бусдаас урьтаж олж харах, нээх, сурах, төлөвлөх, хэрэгжүүлэх эцсийн дүнд ашгаа нэмэгдүүлэх боломж юм.

За тэр маркетингийн сургалт ч яахав сурталчилгаагаа сайн цацах минь гэж бодогдож байвал таны сэтгэлгээ, маркетингийн бодлого өрөөсгөл болж байгаагын нэгэн илрэл юм.

Төлөвлөдөггүй хүн л хоцордог. Танай маркетингийн төлөвлөгөө хэзээ хийгдсэн бэ? Цаг үе шинэчлэгдэж, хэрэглэгчид юу хүсэж байгаагаа ч бүрэн ухамсарлаж амжихгүй байгаа энэ цаг үед тохирох уу? Хэрвээ та маркетингийн төлөвлөгөөг, үйл ажиллагааг орчин үед тохируулан хэрхэн хийж болохыг мэдэхийг, шинэчилсэн төлөвлөгөө, шинэ санаагаар ашигаа нэмэгдүүлэхийг хүсвэл амжиж бүртгүүлээрэй.

mastermarketer02

2015 оны 2 дугаар сарын 3-нд эхэлнэ.

 

Сургалтын талаарх илүү дэргэрэнгүй мэдээллийг 70101839, 70111839-с лавлана уу.

– See more at: http://mlctraining.mn/

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …