Энэ онд Амгалан амаржих газрын 150 ортой шинэ барилгыг ашиглалтад оруулна

4e8134b3592d952abd018e0575a9d5a5Нийслэлийн 2015 оны төсөвт тусгагдсаны дагуу нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Хэдийгээр нийслэл эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу дараахь ажлууд хийгдэнэ.

Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулна
Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
  /сая төгрөг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2015 онд санхүүжих дүн
ШИЛЖИХ
1. Түргэн тусламжийн төвийн салбар пункт /ХУД 3-р хороо/ 2014-2015 2,681.8 2,681.8
ШИНЭ
1. Хүүхдийн эмнэлгийн барилга /БГД/ 2015-2015 1,000.0 1,000.0
2. Хүүхдийн эмнэлгийн барилга /ЧД/ 2015-2015 1,000.0 1,000.0
3. Хүүхдийн эмнэлгийн барилга  /ХУД, 5-р хороо/ 2015-2015 825.0 825.0
4. “Хүрээ” амаржих газрын дулааны узель 2015-2015 30.0 30.0
5. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл 2015-2015 1,200.0 1,200.0
Дүн 6,736.8
  • Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг  үр дүнгээр тооцож урамшуулдаг тогтолцоог бий болгох    –  1,0 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ    –  17,8 тэрбум төгрөг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …