Иргэд manaikhoroo.mn цахим сайтанд хандан амьдарч буй орчноо сайжруулна

b23c28ba085572692d8de1026d4a77b6Иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо хүн амын тоо, хэдэн гэрэлтүүлэгтэй, хичнээн цэцэрлэг сургуультай гэх мэт мэдэхийг хүсдэг, санаа оноо нэмэрлэхээр төлөвлөсөн мэдээллүүддээ нээлттэй авч чаддаггүй байсан. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хийн manaikhoroo.mn цахим сайтанд байршуулж ажиллуулж эхэлсэнээр  иргэн бүрт хорооныхоо мэдээллийг харах боломжийг олгосноос гадна шаардлагатай  мэдээллүүдийг гар утасныхаа зургаар баримтжуулж цахим сайтанд оруулах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр  тухайн иргэний оруулсан мэдээллийг хорооны эрх бүхий албан тушаалтан хүлээн авч тэмдэглэгээ хийж шийдэх, аль эсвэл дүүргийн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэхүү мэдээллүүд нь нийслэл, дүүрэг, хорооны түвшинд нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийн эх сурвалж болж болно. Мөн иргэд, оршин суугчид мэдээ мэдээллээр хангагдан өөрсдийн бодит хэрэгцээ, шаардлагын талаар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад танилцуулж, хороо, дүүрэг, хотын түвшинд оновчтой төлөвлөлт хийх, төсвийн хөрөнгийг зөв зарцуулах боломжийг бүрдүүлэх юм. Удахгүй  manaikhoroo.mn цахим сайтыг хариуцах хорооны албан хаагчдад сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Тус программ нь монгол хэлээр хийгдсэн бөгөөд иргэн,албан байгууллага бүр мэдээлэл авах, цахим сайтанд байршуулсан асуудлаар санал, хүсэлтээ өгөх, оруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …