2013/14 оны АПЛ –ийн хуваарь гаржээ

Өнөөдөр АПЛ –ийн албан ёсны хуваарийг танилцууллаа. Ливэрпүүл клуб нээлтийн тоглолтоо 08 –р сарын 17 –нд Марк Хьюзийн Стуок Ситигийн эсрэг хийхээр болжээ. Харин 08 –р сарын 31 –нд заналт Манчэстэр Юнайтэдтай тоглох бол ирэх улирлын эхний Мэрсисайдын дэрби 11 –р сарын 23–нд товлогдсон байна.

Брэндан Рожэрсийн Улаанууд уламжлал ёсоороо 12 –р сард хамгийн олон лигийн тоглолтоо хийх бөгөөд Зул сарын үеэр болдог Боксийн Дэй –ийн хуваарь харьцангуй хүнд таарчээ. 2 –хон хоногийн зайтай Ман Сити болон Чэлситэй талбайд нь тоглохоор болсон байна. Ингээд хамгийн сүүлд ирэх оны 05 –р сарын 11 –нд Ньюкастлийг Анфилддаа хүлээн авч тоглосноор 2013/14 оны АПЛ –ийн тэмцээн өндөрлөх болно.

2013/14 оны улирлын хуваарь:

8 –р сар

17 Стоук Сити (H)
24 Астон Вилла (A)
28 Лигийн цомын 2 –р тойрог
31 Манчэстэр юнайтэд (H)

9 –р сар

14 Суонси Сити (A)
21 Саутхэмптон (H)
25 Лигийн Цомын 3 –р тойрог
28 Сандэрланд (A)

10 –р сар

5 Кристал Палас (H)
19 Ньюкастл юнайтэд (A)
26 Уэст Бромвич Албион (H) 

11 –р сар

2 Арсэнал (A)
9 Фулхэм (H)
23 Эвэртон (A)
30 Халл Сити (A)

12 – р сар

3 Норвич Сити (H)
7 Уэстхэм (H)
14 Тоттэнхэм (A)
21 Кардифф Сити (H)
26 Манчэстэр Сити (A)
28 Чэлси (A)

1 – р сар 2013

1 Халл Сити (H)
4 ФА КАП –ийн Гуравдугаар тойрог
11 Стоук Сити (A)
18 Aстон Вилла (H)
28 Эвэртон (H)

2 –р сар

1 Уэст Бромвич Албион (A)
8 Арсэнал (H)
12 Фулхэм (A)
22 Суонси Сити (H)

3 –р сар

1 Саутхэмптон (A)
8 Сандэрланд (H)
15 Манчэстэр Юнайтэд (A)
22 Кардифф Сити (A)
29 Тоттэнхэм (H)

4 –р сар

5 Уэст Хэм (A)
12 Манчэстэр Сити (H)
19 Норвич Сити (A)
26 Чэлси (H)

5 –р сар

3 Кристал Палас (A)
11 Ньюкастл Юнайтэд (H)
17 ФА Капын Финал

Н – Анфилдад болох тоглолт
А – Зочлон тоглолт

эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Бадруул

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …