Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна

9652Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 2008 онд авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 2015 оны долдугаар сард дуусах тул нэмэлт зээлийн хэлэлцээрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай болжээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, уг хэлэлцээрийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Энэхүү төслийг санхүүжүүлэх жилийн 0,2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил зэрэг нөхцөлтэй 28,8 тэрбум иенийн Зээлийн гэрээг Япон улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд 2008 оны тавдугаар сард үзэглэж, тус сарын 29-нд УИХ-аар баталж байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн урилгаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард манай улсад айлчлал хийх үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүлэх талаар хэлэлцэж, дутагдаж байгаа хөрөнгийг өмнөх зээлийн нөхцөлтэй ижил нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх зарчмын тохиролцоог хийсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …