”Мөнгөн цом”-ын шилдгүүд тодорлоо

734fd432634e27952e463e1e1ea7ff9a_45236_500x500827649782015-02-03-10-43[www.urlag.mn]Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом-2015” яруу найргийн баяр болж өнгөрлөө. Улмаар “Мөнгөн цом” 23 дахь удаагийн яруу найргийн баярын шилдэг бүтээлээр яруу найрагч Б.Чимэдийн “Сэтгэлийн орчлон” ном тодорсон байна.
Тус наадмын Ноён хутагт сангийн шагналыг яруу найрагч Д.Гомбосүрэн “Исгэрэгч тэнгэрийн сүм” яруу найргийн бүтээлээрээ, Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны шагналыг яруу найрагч С.Товуудорж “Эзэгнэгчийн эцэслэл” бүтээлээрээ, “Улирал ба зохиолч сэтгүүлийн нэрэмжит шагналыг яруу найрагч О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ”, Г.Чулуунцэцэг “Тунгалаг дарсны эгшиг” бүтээлээрээ тус тус хүртлээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …