SBL Хасын хүлгүүд баг нь Супер лигт маш амжилттай тоглож байгаа билээ. Улирлын амжилт нь 5 хожил 2 хожигдолтой хүснэгтийн 2-р байранд явж байгаа. Энэ амжилтаа ахиулж багаа чангатгах үүднээс SBL Хасын хүлгүүд баг анх удаагаа эмэгтэй гадаад тамирчин авчирлаа. Монголын хамгийн анхны эмэгтэй лигонар тоглогчийг Дэстини Майсон гэдэг. Тэр UC Santa Barbara коллежийн шигшээ багт хүчин зүтгэж байгаад Монголын Үндэсний супер лигт тоглохоор Монгол Улсыг зорьж ирсэн байна. Тэрбээр коллежид улиралд 5,8 оноо дундчилж байсан юм. Дэстини Майсон нь 33 ноймортой тоглоно. Маргааш 16:00 СТО-нд шинэ багтайгаа анхны тоглолтоо хийх гэж байна.
Д.Тэргэл