Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж, программчилж, гэрчилгээжүүлээд сонгуулийн бүх хэсгийн хороодод хугацаанд нь хүргүүлээд байна.
Маргааш буюу 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сонгуулийн бүх хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдал, мэдээлэл дамжуулах хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, сонгуулийн явц, санал хураалтын дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд шуурхай хүргэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор төхөрөөмж болгонд саналын хуудас уншуулж, үр дүнг тулгах туршилтын ажиллагаа явагдана. Энэ ажиллагаа маргааш 12.00 цагаас сонгуулийн бүх хэсгийн хороодод нэгэн зэрэг эхэлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.