“Миний ажлын нау-хау”, “Ногоон нүдэн лам”, “Америкт суралцсан тэмдэглэл” зэрэг олон сайхан номын зохиолч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн “Монголоо таниулъя” номын нээлт энэ сарын 03-нд “Internom” номын их дэлгүүрт боллоо.
Тус ном нь зочноо ойлгож үйлчлэх ухаан, аялал жуулчлалын зах зээлийн хуваарилалт мөн Монгол наадмаа Англи хэл дээр тайлбарласан нийтлэлүүд гэсэн агуулгатай бөгөөд үзэсгэлэнт сайхан Монгол орныг танин мэдэх гэсэн гадаадын жуулчдын гарын авлага болохуйц бүтээл болжээ.
Мөн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуучлалын бизнес дэх өөрийн орон зайг олж хараад, бизнесээ өргөжүүлэхэд туслахад зорилготой гэдгээ зохиолч нээлтийн үеэр дурдлаа.
“Монголоо таниулъя” номын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Соёл, спорт аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад тэргүүтэй хүндтэй зочид оролцов.
Н.Тилеген