Гарц, шийдлээ ч бас “ард түмнээсээ нуухгүй” дэлгээрэй дээ

olloo_mn_1422672917_sanalasuulgaЭрхэм төрийн түшээд юм л бол “Ард түмнээсээ асууна аа” гэдэг болж. Энэ үг, үйлдэл нь сүүлийн үед моод болоод байх шиг.

“Толгойгүй” сайд Ч.Сайханбилэг 2015-2016 оны Монгол Улсын Хөгжлийн гарцыг ард түмнээсээ асууж байна нэртэй хэдэн өдрийн туршид үүрэн холбооны операторуудыг ашиглан “баахан сүржигнэв”. Ердөө хоёрхон сонголттой хөгжлийн гарц нэртэй уг асуулгыг эсэргүүцсэн олон хүн байсан. Тухайлбал УИХ-н гишүүн С.Ганбаатар “Үнээгээ өг, эсвэл үнээнийхээ сүүг өг” гэж буйтай агаар нэгэн асуулт хэмээн тодорхойлсон.

Тэгвэл бүхэн бүтэн улсын хөгжлийн бодлогыг тодорхойлно гэж дүгнээд буй санал асуулгын дүн гарчээ.

2015 оны нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22 цагийн хооронд иргэдээс мессежээр авсан санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 63833 буюу 17,45 хувь нь хүчингүй болсон байна.

Хүчинтэй санал болох 302008 иргэний 169230 буюу 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг сонгож,  132778 иргэн буюу оролцогчдын 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгожээ.

Н.Алтанхуяг сайдын үед “Гал тогооны даамал”-аар ажиллаж байхдаа хамтдаа сөхрүүлсэн эдийн засгийн сэргээх толгой Ч.Сайханбилэг сайдад хүрсэнгүй гэдэг бол зүгээр л халхавч.
Эрхэм найз С.Баярцогтынхоо эхлүүлсэн уул уурхайн луйврыг үргэлжлүүлэх, ард түмний эсэргүүцээд байгаа Ноён уул, бусад уул уурхайн томоохон төслүүдийг ард түмэнд наалдацгүйгээр эхлүүлэх далд санааг агуулж буй.

6a167c5ea7947a9bbigМонголын газрын баялаг бол Монголын нийт ард түмний өмч. Гэтэл хэдэн толгойтнуудын “муйхар” шийдвэрээс эдийн засгаа аварна гээд бодитой судалгаа, үр ашигтай гэрээ хэлцэлгүйгээр асуудлыг шийднэ гэдэг эх орноо худалдаж идэж байгаагаас ялгаагүй.

Эцэст нь ард түмэндээ хэлэх цор гац тайлбар нь: “энэ замыг та бүхэн өөрсдөө сонгосон шүү дээ” гэх.

Зардал хэрэглээгээ бууруулах буюу 2 дахь сонголтыг санал өгсөн 365 841 хүнээс 132778 иргэн сонгожээ.

Ихэс дээдсээс бусад энгийн албан хаагчдад тэрхүү хэмнээд хасаад байх тансаг хэрэглээ нь алга. Өр зээлнээс зээлийн хооронд амьдарч буй Монголчууд зээлээ нэмээд ч атугаа хэрэглээгээ бууруулья гэж эл хариултыг сонгожээ.

Гэвч Засгийн газрын тэргүүн, эрх баригчдын хүсээд буй “дэлгэцээр гарахдаа шударга царайлж маргалддаг, дэлгэцний ард нууц тохироогоо аль хэдийн хийчихсэн” тэрхүү хариултыг сонгож. Энэ бол “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”.

Гэхдээ “ард иргэдээсээ асуугаад заншчихсан” эрх баригчид минь ямар замаар, яаж том төслүүдээ шийдэх гэж буй гарц, шийдлээ ч бас ард түмнээсээ нуухгүй ил дэлгээрэй дээ.

songolt

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …