Диваажингийн үр жимс-илжгэн жимсний гайхамшиг

10968159_1413389255622262_1129128896_nИлжигэн чих нэртэй нэгэн үр жимс байдаг. Ийм нэртэй жимс байдаг гэнээ хэмээн элэг доог хийхээр нэр байгаа биз. Арга ч үгүй өнөөдөр ийм жимс байдаг эсэхийг, ингэж нэрлэдэг эсэхийг мэдэх хүн бараг байхгүй болсон байх. Харин дээхэнэ үед бол мэдэхгүй хүн ховор байсан биз. Дэлхийн дайдыг эзэлж явсан Монголчууд энэ байтугай нэр ус мэдэх хойно. Монгол хэлэнд ийн нэрлэх тоорын төрлийн уг жимсийг Оросоор бол хурма, англиар Persimmons гэнэ. Монголчуудад эртнээс танил энэ жимсийг яагаад ч илжигний чихтэй зүйрлүүлэх мэт нэрлэсэн юм бол… Дотор газар одож, аян жин тээсэн тэмээн цуваа нар хамба, нанжин чавга, мөсөн чихэр, илжигэн чих зэрэг амттан шимттэнг тэн тэнгээр нь авчирдаг байсан учраас хүний бие организмд гайхалтай үр дүн үзүүлдэг диваажингийн гэх уг жимсийг ихэс дээдсүүд амтархдаг байсан гэх. Харин өнөө үед жимс, ногооны наймаачид огтоос оруулж ирдэггүй энэ жимсийг Эрээн хотын жимсний зах дээрээс олж харж болно.

Илжгэн чих жимс идэхэд их өег хэрнээ маш бага илчлэгтэй, гэдэс дотор, элэгний үйл ажиллагааг тогтворжуулж, нүдний хараа сайжруулан арьсны өнгө засдаг тустайн дээр хорт хавдарыг зогсоох үйлчилгээтэй. Хорт хавдарын ямар ч үе шатны үрэвсэлийг даамжруулахгүй зогсоох бета-каротиноор маш баялаг, мэдээж бета-каротин хор тайлах гайхалтай үйлчилгээтэй учир хүний бие организмын үйл ажилллагааны эмгэгийг засан тогтворжуулдаг аж.

Энэ жимс тэрчлэн бөөрний чулуу туух үйлчилгээтэй. Энэ жимсэнд баялаг байдаг магний бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, бие организмаас илүүдэл давс туудаг байна.

Зүрхний өвчтэй хүн илжигэн чих жимсийг тогтмол хэрэглэж байх ёстой гэж зөвлөдөг бөгөөд калиар баялаг учир зүрхний үйл ажиллагааг дэмжих волосердинийг (Origani herba+Menthae piperitae oleum+Phenobarbital+Ethylbromizovalerionate) орлох ач тустай гэдэг байна.

Хэрвээ өдөрт хоёроос гурван ширхэг илжгэн чих идэж байвал зүрхний эмгэгийг мартаж болно гэнэ.

Илжгэн чих тэрчлэн судасны ханыг цэвэрлэж, бэхжүүлэн, нарийсалыг зогсоох, венийн судсыг тэлдэг тустай. Мөн халдвараас сэргийлэх үйлчилгээтэй учир стафилакок савханцруудыг усгадаг аж. Гэдэс өвдөх, суулгах, энэ төрлийн ужиг халдварт өвчнийг нам дараад зогсохгүй гипертони, цусны даралт ихсэх өвчин, биед илүүдэл шингэн хуримтлах өвчнүүдийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг байна.

10965826_701679499948609_754000736_n

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …