2 сар эзгүйрсэн Улсын Ерөнхий Прокурорын суудал эзэнтэй болно

40eee0f979f7eb07originalӨнгөрсөн 2014 оны 12 сарын 07-нд өөрийн хүсэлтээр Улсын Ерөнхий Прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Дорлигжав Хууль зүйн сайд болсноосоо хойш Улсын Ерөнхий Прокурорын суудал 2 сар гаруй хугацаанд эзэнгүй байлаа.

Өнгөрсөн хугацаанд тус өндөр хариуцлагатай албан тушаалд маш олон хүний нэр хийсч явсан ч Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт тодроод байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан эхлүүлсэн шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийг хэрэгжүүлэх, Хуульзүйн сайд Д.Дорлигжавын хийж эхлүүлээд буй хууль эрхзүйн шинэчлэлийг хийхэд гол туслах хүчин болж явах Ц.Бямбацогт нь хаа явж нэр цэвэр эрхэм бололтой.

Ажлаа мэддэг, дадлага туршлагатай, салбарын сайдтайгаа гар нийлэх ажиллах боломжтой эл эрхэмийг Ерөнхийлөгч сонгож УИХ-д нэрийг нь санал болгохоор болжээ.

Х.Тэмүүжингийн үед УИХ-д өргөн барьсан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хуулиудыг буцаан татаж, шинэчлэн боловсруулахаар болсон, “Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” , “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай”  хуулийн төслүүдийг мөн Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг тус тус өргөн барьсан зэрэг хуулийн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч буй Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуучин албан тушаалаа орлогчоор ажиллаж байсан, ажлаа арван хуруу шигээ мэддэг Ц.Бямбацогтод өгөх болсон нь энэ салбарын дэвшүүлсэн шинэчлэлийн эхний алхам боллоо гэж үзэх хүн олон байгаа аж.

Ц.Бямбацогтыг  2010 оны 11 сард чуулганы нэгд­­­­­сэн хуралдаанд Улсын ерөн­хий прокурорын орлогчид Ерөнхийлөгч санал болгож чуулганд оролцсон 50 гишүү­ний 49 нь дэмжсэн.

Тэрбээр 1958 онд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эхнэр хvvхдийн хамт амьдардаг бөгөөд хуучнаар ЗХУ-ын Ташкентын их сургууль, Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хууль зvйн магистр зэрэгтэй хүн юм.

Ц.Бямбацогт нь Шүүх яамны хууль боловсруулах системчлэх хэлтэст мэргэжилтэн, Олон улсын геологийн экспедицийн хуулийн зөвлөх, бүрэн эрхт төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга, Геологийн яаманд хуулийн хэлтсийн зөвлөх, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Улаанбаатар хотын прокурорын газарт хяналтын прокурор, Баянгол дүүрэгт ахлах прокурор, Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд хяналт шалгалтын хэлтсийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга  зэрэг албыг хашиж байсан ажлын дадлага туршлагатай нэгэн аж.

Г.Эрдэм

10965826_701679499948609_754000736_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …