Guys хамтлаг 02 сарын 14-нд “Зүрх уучил” тоглолтоороо үзэгч фэнүүдтэйгээ уулзана

10984684_770299006391723_1591740152_nӨдгөөгөөс 18 жилийн өмнө Монголын урлагт 4 залуу нэгдэн орж уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь Guys хамтлагийнхан юм.  Тэр цагаас хойш зөвхөн дуугаараа бус кино урлагт хүч сорьцгоож урлагийн замналаа орхилгүй явсаар өдгөөтэй золгож байна. Өнгөрсөн хугацаанд Guys хамтлаг  4 цомог, 1 DVD, 50 гаруй уран бүтээлийг туурвисан байна.

Тус хамтлагийн залуус өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэн 18 жилийн ой болон гэгээн хайрын баярыг тохиолдуулан хийх тоглолтын талаар мэдээлэл өглөө.

10961636_770299076391716_1742638654_nЭнэ сарын 14-нд Чингисийн өргөө цогцолборт “Зүрх уучил”  нэртэй тоглолтоороо үзэгч фэнүүдтэйгээ учран золгох гэж байна. Хүн хүнээ хайрлах гэдэг нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүнээр хязгаарлагдахгүй агуу зүйл бөгөөд  хосын хайр, анд нөхдийн хайр, гэр бүлийн хайрын утгыг гаргасан хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрх уучил” дуугаар тоглолтоо нэрлэжээ. “Тоглолтонд 28 шилдэг гэсэн дуугаа фэнүүдтэйгээ хуваалцах бөгөөд дуу болгон өөр өөрийн онцлогтой. “Зүрх уучил” тоглолт маань цэвэр шоу тоглолт болох юм. Тоглолтын онцлог нь үзэгчид бүгд зогсож үзнэ, 3 цаг гаруй хугацаанд хуучны сайхан дуунууд болон шинэ уран бүтээлээ толилуулж үзэгчдээ уйдаахгүй” гэдгээ Guys хамтлагийнхан онцлон хэлсэн.

Тоглолтын тасалбарын үнэ 24700 төгрөг юм байна. Мөн тоглолтын үеэр “Best of Guys3 нэртэй шилдэг гэсэн 18 дуутай шинэ цомогийн нээлтээ хийхээр төлөвлөжээ. Энэ цомгийн дуртай дуугаа Itunes болон playstore-с татаж сонсох боломжтой аж.

Дашрамд дурдахад Guys хамтлаг тоглолтынхоо дараагаас аялан тоглолт хийх бэлтгэлдээ гарах юм. Аялан тоглолтынхоо буухиаг 2 сарын 18-нд Солонгос улсаас эхлэх юм байна. Үргэжлүүлээд 3 сард Америкийн хотуудад, 5 сард Япон орноор аялан тоглолтоо хийх гэнэ.

10968020_770299046391719_669606331_n 10966696_770292543059036_1617601813_n 10965712_770299113058379_1412073910_n 10966509_770299129725044_1888276038_n

Д.Тэргэл 

10965826_701679499948609_754000736_n

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …