Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14 нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд “Love theme from Romeo&Juliet” , “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан олон сайхан хайрын дуунууд эгшиглэх юм.
Тоглолт улсын Филармоний концертын танхимд 2015 оны 02-р сарын 13,14-нд 19,00 цагуудаас тоглогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 7014-8012
twitter@mglphilharmonic
Тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэнэ.