Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өнөөдөр(II.06) Чингисийн мөсөн талбайд эхэллээ. Тэмцээнд ОХУ, Монголоос хоёр, БНХАУ, Финляндаас нэг нийт зургаан баг оролцож байна. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг “Капитал” банк, Мобиком, “Эрдэнэс Монгол” тэргүүтэй арав гаруй компани ивээн тэтгэж байгаа аж.
“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн анх 2011 онд Эрдэнэт хотод зохиогдож байжээ. 2014 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өвлийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан зарлигийн дагуу монголчуудад хоккейн спортыг таниулан сурталчлах зорилгоор тус тэмцээнийг нийслэл хотын шинэ мөсөн талбайд зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл