Монголын 3 сая дахь иргэнийг алдаршуулах арга хэмжээ боллоо

10968120_1413742472253607_496584086_nМонгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын 3 сая дахь иргэнийг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өдөрлөгийг нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, МУГЖ НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж мэндчилгээ 3 сая дахь иргэн болон чацуутнуудад эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр нийслэл хотод төрсөн Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан 15 хүүхдийн эцэг эхэд батламж, ХТҮГ-ын бэлэг, гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулан өгөв.

10966797_1413742868920234_1983222290_n 10967785_1413742885586899_1807718607_n 10962147_1413742628920258_1414078586_n 10942837_1413742595586928_1637861132_n 10965457_1413743295586858_113585195_n

Ш.Ганчимэг

Эх сурвалж:Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …