Загас: Сонирхолтой өдөр. Хувь заяны гайхалтай өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барьж, тушаал дэвших эсвэл шинэ ажил танд илүү хариуцлага үүрүүлэх болно. Гэхдээ та болж байгаа бүхнийг хүлээж авахад бэлэн эсэхээ ухамсарлах ёстой. Хэрвээ хайртай хүнтэйгээ маргалдахын оронд ойр дотно ярилцаж чадвал та хоёр хоёулаа сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно. Романтик талын зүйлс сэтгэлийн таашаал авчрах нь юу л бол. Хамтран амьдрагчтайгаа эв найртай үлдэхийн тулд маш их хэмжээний тэвчээр шаардагдах болно.
Бумба: Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Сугар гариг өчигдөр жинлүүрийн орд руу орсон тул гэр бүл, байр сууцны тал дээр илүү тайван дөлгөөн уур амьсгал ба эв эе авчирна. Ирж буй 2-3 өдөр хууран мэхлэлт гарах учир болгоомжтой бай. Буруу ойлголцол бас болзошгүй тул хэрэв та хүмүүс танаас юу хүсээд байгааг ойлгохгүй байвал асуух хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөн өндөр байгаа тул ярвигтай асуудалтай орооцолдохоос зайлсхий.
Хилэнц: Өөрчлөлт хийх өдөр. Энэ өглөө харилцаа холбоо тогтворжиж, хайр сэтгэл тайвшран зохицох өдөр. Та хэн нэгэнд сайшаагдана. Ямар ч байсан хөдөлмөрлөж хичээсний дүнд та амжилтанд хүрнэ. Бизнес арилжаа наймаа явуулахад таатай хэдий ч хэт идэвхитэй ажиллах нь найз нөхдийнхөө хэн нэгэнтэй муудалцахад хүргэнэ. Хянуур болгоомжтой байж хэлэх үгээ цэгнэ.
Матар: Сэтгэл тавгүй өдөр. Сэтгэлийн шаналалаас илүү уур хилэнгээ барьж чадахгүй бол өөртэйгээ ярьж чадахгүй. Хариуцлагатай хүнд ойртох ба тэдэнд юу чухлыг тайлбарла. Таны сэтгэлийн шарх ямар ч үндэсгүй хоосон гэдгийг олж мэднэ. Та дургүйцлээ хадгалахаас илүү мартах нь хэрэгтэй. Ийм байдлыг дотоод сэтгэлийн тайван байдал бууруулж чадна. Хэрэг явдлыг эргэцүүлэн бодоход та болон таны найз хамтрагч чухал. Та нэг удаа сэтгэлээсээ уучлалт гуй тэгвэл сэтгэл тань сайхан болно. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Хүсэл сонирхол нэр хүндээ хамгаал харин яаж хамгаалах нь таны дур.
Үхэр: Яаруу өдөр. Юу хэлэхээ сайтар бодолц. Санаандаа орж ирсэн зүйлийг шууд ярьж. дараа нь харамсалтай байдалд орохоос сэргийл. Таны эргэн тойронд байгаа зүйлс ердийнхөөс илүү хурц ширүүн болсон мэт санагдана. Энэ бүгдэд зохицож чадвал өөртөө давуу байдлыг бий болгох болно. Бизнестээ анхаарал тавь. Таны хамтрагчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бөгөөд энэ нь танд шинэ санаа гаргахад нөлөөлнө. Удирдлагатай харилцах харилцаанд асуудал гарч, таны хийсэн ажлыг гоочилж таны уурыг хүргэх болно. Түрэмгий зан гаргахаас сэргийл.
Хонь: Эрэлт хэрэгцээтэй өдөр. Хэт олон үүрэг даалгавар, хариуцлага тань дээр овоорч, танд их зовлонтой санагдах болно. Гэр бүл, ажил мэргэжил эсвэл хувийн төлөвлөгөөнүүд бүгд адил анхаарал шаардах боловч та урам зориггүй, ямар нэг юм хийх хүсэлгүй байж магад. Таны биеэ тоосон зан хэт өргөгдсөн байх тул бусдын үзэл бодлыг ойлгоход хэцүү байх болно. Түгшүүртэй мэдрэмж хониныхоныг зарим нэг дэмий юманд хутгалдахад хүргэж болзошгүй тул сэрэмжтэй бай.
Мэлхий: Урагшгүй өдөр. Сар таны ордонд шилжин байрлахад ихэнх гоонь эрчүүд өнөөдөр урьдынхаасаа харьцангуй сайн байна. Мэлхийн ордонд төрсөн дийлэнх нь удаан, тогтвортой байдлаараа уралдаанд ялна гэдгийг ухамсарла. Тиймээс та тууштай байж, үүргээ алхам алхмаар урагшлуулж дахин шалга. Тэгвэл ажлын үр дүн амжилттай байх болно. Таны үйл ажиллагаанд сөрөг бодлууд саад болох үед амархан хийж чадахаар ажлыг та түр зогсооно. Ажлын дараа долоо хоногийн хийсэн ажлуудаа хамт олонтойгоо ярилцах нь сайхан санаа байх болно. Зарим нэг арга хэмжээнд оролцон хамтдаа инээлдэх ч одоогоор муу байгаагаа битгий харуул.
Жинлүүр: Шинэ санаанууд төрөх өдөр. Холилдсон чиг хандлагатай байна. Татвар эсвэл даатгалтай холбоотой чухал санхүүгиин асуудлаа ялгаж салгах шаардлага гарна. Мөн өөриин санхүүдээ юу болж байгааг ойлгох чухал болоод байна Энэ ажлын өдрийнхөө чөлөөт цагийг эдгээр асуудалдаа анхаарахдаа зарцуул. Үүнийг шийдвэрлэх арга зам толгойдоо хурдан орж ирнэ гэж бодсоны хэрэггүй. Сансрын чиг хандлага таны толгойд маш олон шинэ санаанууд эргэлдэж байгааг хэлж байна. Гэхдээ танд эдгээрийг амжилттай шийдвэр болгоход хязгаарлагдмал чадвар бий.
Ихэр: Онцгой ер бусын өдөр. Өнөөдрийн одны чиг хандлага танд урагшлах цаг болсныг сануулна. Боломж, бололцооны хаалга тань маш өргөн нээгдэх болно. Мөн таны төвлөрөх чадвар өснө. Хурц ухаан, ухаалаг байдал тань бүх харилцаанд тань туслана. Та өөрийн яриа бичсэн зүйлээрээ олон хүмүүсийн мэдлэгт хувь нэмэр оруулж чадна. Судлаач шинжээч нарын хувьд тодорхойгүй мэдээ баримт, тоог судлан амжилтанд хүрэх болно. Багш сурагч нар санаа бодол нэгтэй байж нэг нь их зүйлийг зааж нөгөө нь их зүйлийг сурна.
Арслан: Итгэл төгс өдөр. Арслангийн ордныхны туршлага нэгэн хэвийн амьдрал руу таныг шилжүүлнэ. Бархасбадь гараг хамтатгахын ордонд шилжин ирж байрлахад үүний нөлөөгөөр элбэг сайхан зүйлс давамгайлах болно. Мөн Cap таны нарны аймгийн зургаадугаар байрлалд нэгдэхэд таны ажил, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх болно. Бархасбадь гаргийн нөлөөлөл багасч дарамт шахалт, хэвийн бус нөхцөл байдал үүсэх төлөвтэй байна. Та өөрийн гаргасан төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарч болзошгүй.
Охин: Санаанд багтсан сайхан өдөр. Ганц бие охины ордныхон өөрсдийнх нь амьдралаас ч илүү агуу мэт санагдаж тэднийг хөл алдуулах хэн нэгэнтэй учирч магадгүй. Хэрэв ийм учрал тохиолдвол таны хувьд жинхэнэ хайр чинь байх болно. Тиймээс эхлээд гэрийн даалгавар, бэлтгэл ажлаа сайн хий. Гэр бүл, найз нөхөдтэйгээ гадагш гаран, оройн хоол идэх нь энэ долоо хоногийн төгсгөлд хийх гайхалтай зүйл болно.
Нум: Урамшсан өдөр. Сарны чиг хандлага эерэг байж ажлын долоо хоногийн төгсгөлийг амар тайван байлгах болно. Нийгмийн үйл ажиллагаанууд таатай байх ба шинэ харилцаа холбоонууд ч бас байгуулагдана. Чиглүүлэлт дэмжлэг хайж байсан хүмүүст таны зөвлөгөө өгөх чадвар дасгал сургуулилт болно. Таны болон ханийн тань хооронд байсан асуудлууд алга болж харилцааны өнгө аясыг өөрчилнө.