ЦЕГ-газраас цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
2015-02-06-нд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ЦЕГ-ын газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагуудад үүрэг өглөө.
Сургалт зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн сайд болон Хууль зүйн яамны харьяа агентлаг, шүүх, прокурор, тагнуул болон төрийн бусад байгууллагуудаас хамтын ажиллагааны чиглэлээр анхаарах асуудлаар, цагдаагийн байгууллагын албадын дарга нар хариуцсан ажлын чиглэлээр тус тус мэдээлэл хийж, Төсвийн болон шилэн дансны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, төсөв захирагчийн эрх, төсвийн хяналт шалгалт, хариуцлагын талаар сургалт явуулсан юм.
Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж, ЦЕГ-ын дарга,тэргүүн комиссар Р.Чингис төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нартай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулснаар өндөрлөлөө.