Хонь жилд та аль суудалд суусан бэ?

Хонь жилийн шороон үхрийн зурлага 

6de5a958b42cf5fdoriginalШинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань “Галзууруулагч” хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжпал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэгчинлин хийд тайлснаар бол “Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд үс нь чихнийхээ урдуур хийсч зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн” байдалтайгаар дүрсэлжээ. Үүнийг шинжвээс “Жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаач өвгөн хүн тул өвгедөд амгалан, залууст ширүүн, нялхастхарш. Малд амгалантай, доодост хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайхан жил болох бегөед хааны хатуу цааз бууж болзошгүй” нигууртай хэмэээн буужээ.

Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах тухайд

Энэ жилийн шинийн нэгэн нь улаан бар өдөр пүрэв гаригт тохиож байна. Нар өглөө 07 цаг48 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа емсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөене. Гэрээсээ төмер, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав ба долоон удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зев тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

Та энэ жил аль суудалд сууснаа олж мэдээрэй 

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, cap, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө. Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

ГАЛ СУУДАЛ
Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн хойд зүгт чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.

ШОРОО СУУДАЛ
Баруунтаа гарч, баруун урдаас ирнэ. “Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

ТӨМӨР СУУДАЛ
Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ.  “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

ОГТОРГУЙ СУУДАЛ
Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хедөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомжлоорой.

УС СУУДАЛ
Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.

УУЛ СУУДАЛ
Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлех үеэр анхаараарай.

МОД СУУДАЛ
Хойд зүг рүү гар, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

ХИЙ СУУДАЛ
Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мен чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.

Төрсөн он Тухайн

жилийн

шинийн

нэгэн

Суудал
Эр Эм
1913 Мод Мод
1914 Уул Хий
1915 Ус Гал
1916 Огторгуй Шороо
1917 Төмөр Төмөр
1918 Шороо Огторгуй
1919 Гал Ус
1920 Хий Уул
1921 Мод Мод
1922 Уул Хий
1923 Ус Гал
1924 1924.02.05 Огторгуй Шороо
1925 1925.02.24 Төмөр Төмөр
1926 1926.02.13 Шороо Огторгуй
1927 1927.02.03 Гал Ус
1928 1928.02.22 Хий Уул
1929 1929.02.10 Мод Мод
1930 1930.01.30 Уул Хий
1931 1931.02.18 Ус Гал
1932 1932.02.07 Огторгуй Шороо
1933 1933.02.25 Төмөр Төмөр
1934 1934.02.14 Шороо Огторгуй
1935 1935.02.04 Гал Ус
1936 1936.02.23 Хий Уул
1937 1937.02.12 Мод Мод
1938 1938.02.01 Уул Хий
1939 1939.02.20 Ус Гал
1940 1940.02.09 Огторгуй Шороо
1941 1941.01.28 Төмөр Төмөр
1942 1942.02.16 Шороо Огторгуй
1943 1943.02.05 Гал Ус
1944 1944.02.25 Хий Уул
1945 1945.02.13 Мод Мод
1946 1946.02.03 Уул Хий
1947 1947.02.21 Ус Гал
1948 1948.02.10 Огторгуй Шороо
1949 1949.01.29 Төмөр Төмөр
1950 1950.02.17 Шороо Огторгуй
1951 1951.02.07 Гал Ус
1952 1952.02.26 Хий Уул
1953 1953.02.15 Мод Мод
1954 1954.02.04 УУл Хий
1956 1956.02.12 Огторгуй Шороо
1955 1955.02.23 Ус Гал
1958 1958.02.19 Шороо Огторгуй
1959 1959.02.08 Гал Ус
1960 1960.02.27 Хий Уул
1961 1961.02.16 Мод Мод
1962 1962.02.05 Уул Хий
1963 1963.02.25 Ус Гал
1964 1964.02.14 Огторгуй Шороо
1965 1965.02.02 Төмөр Төмөр
1966 1966.02.21 Шороо Огторгуй
1967 1967.02.10 Гал Ус
1968 1968.01.30 Хий Уул
1969 1969.02.17 Мод Мод
1970 1970.02.07 Уул Хий
1971 1971.02.26 Ус Гал
1972 1972.02.15 Огторгуй Шороо
1973 1973.02.04 Төмөр Төмөр
1974 1974.02.23 Шороо Огторгуй
1975 1975.02.12 Гал Ус
1976 1976.02.01 Хий Уул
1977 1977.02.19 Мод Мод
1978 1978.02.08 Уул Хий
1979 1979.02.27 Ус Гал
1980 1980.02.17 Огторгуй Шороо
1981 1981.02.05 Төмөр Төмөр
1982 1982.02.24 Шороо Огторгуй
1983 1983.02.13 Гал Ус
1984 1984.02.02 Хий Уул
1985 1985.02.20 Мод Мод
1986 1986.02.09 Уул Хий
1987 1987.01.30 Ус Гал
1988 1988.02.18 Огторгуй Шороо
1989 1989.02.07 Төмөр Төмөр
1990 1990.02.26 Шороо Огторгуй
1991 1991.02.15 Гал Ус
1992 1992.02.04 Хий Уул
1993 1993.02.22 Мод Мод
1994 1994.02.11 Уул Хий
1995 1995.01.31 Ус Гал
1996 1996.02.19 Оггоргуй Шороо
1997 1997.02.08 Төмөр Төмөр
1998 1998.02.27 Шороо Огторгуй
1999 1999.02.17 Гал Ус
2000 2000.02.05 Хий Уул
2001 2001.02.24 Мод Мод
2002 2002.02.13 Уул Хий
2003 2003.02.02 Ус Гал
2004 2004.02.21 Огторгуй Шороо
2005 2005.02.09 Төмөр Төмөр
2006 2006.01.30 Шороо Огторгуй
2007 2007.02.18 Г ал Ус
2008 2008.02.08 Хий Уул
2009 2009.02.25 Мод Мод
2010 2010.02.14 Уул Хий
2011 2011.02.03 Ус Гал
2012 2012.02.22 Огторгуй Шороо
2013 2013.02.11 Төмөр Төмөр
2014 2014.01.31 Шороо Огторгуй
2015 2/19/2015

Гал

Ус

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …