Арменийн Дилижан хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээн эхэллээ. Шилдэг 12 шатарчин оролцож байгаа уг тэмцээнд их мастер Т.Батчимэг эх орноо төлөөлж байна.
Түүний хувьд хоёр дахь удаагаа ийнхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа нь энэ аж.
Өмнө нь Женевт болсон тэмцээнд Хятадын их мастер Хоу Ифанийг хожиж, шуугиан тариад байсан юм.
Дилижан хотод болж байгаа ээлжит цуврал тэмцээний эхний гурван өргийн дараах байдлаар манай шатарчин ямар амжилттай яваа мэдээллийг хүргэе.
Энэ удаагийн цувралын эхлэлийг их мастер Т.Батчимэг тун дажгүй эхлүүлж байна.
Тэрбээр эхний тойрогт Гүржийн их мастер Нана Дагнидзед хожигдсон. Гэвч алдаагаа засч хоёр өрөгт дараалан хожил авлаа. Хоёр дахь өрөгт Оросын их мастер Ольга Гиряг, улмаар Литвийн их мастер Викториа Чмилетийг хожжээ.
Ингэснээр хоёр оноотой дөрөвдүгээр байрт жагсч байгаа юм. Их мастер Т.Батчимэг дөрөв дэх өрөгт Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай тоглов.
Дашрамд дурдахад, Т.Батчимэгийн дасгалжуулагчаар их мастер Д.Шаравдорж ажиллаж байна.
Арменд эхэлсэн цуврал тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөх юм.
Эх сурвалж: