Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоолоор зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын Y их наадмын лого, бэлэгдэлийн уралдаан зарлаж байна.
Бvтээлд тавигдах шаардлага:
Лого: Хүүхдийн спортын онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой, өгvvлэмжтэй, өнгөний зохицолтой цогц бvтээл байна.
Уралдаанд ирvvлэх бvтээлд тавигдах шаардлага:
- Лого нь хүүхдийн спортын vйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан сэтгэлгээний өндөр тvвшинд хийгдсэн байна;
- График дизайны мэргэжлийн програм дээр (Adobe illustrator, CorelDraw /cdr/) CMYK+Pantone өнгөний горим баримталж хийгдсэн байна. Лого нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгvй vндсэн элементvvд харагдаж байх).
- Бvтээлийг уралдаанд хэвлэмэл болон цахим хаягаар ирvvлнэ.
- Лого нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдоно.
- Лого нь видео, сонин сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна;
- Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон загвараар оролцох бөгөөд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй;
- Уралдаанд нэг уран бvтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бvтээл тус бvрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана;
- Шалгарсан бүтээлийн эхийг график дизайны програм дээр (Adobe illustrator, CorelDraw /cdr/) хүлээн авна.
Хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2015 оны 02 дүгээр сарын 6-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлын цагаар хүлээн авна.
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулан /www.sport.gov.mn/ вэбсайтаар нийтэд зарлана.
Шагнал: Ирvvлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Бvтээлийг хvлээн авах хаяг: Эрүүл мэнд, спортын яамны 106 тоот, утас: 264136, 99052246 (Бvтээлийг битvvмжилж ирvvлсэн дугтуйн дээр овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байна)
Цахим хуудас: erdenesuren@mohs.gov.mn (Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байна)