Хүндийн өргөлтийн өсвөр үеийн УАШТ Багануур дүүрэгт боллоо

0 sport 0Хүндийн өргөлтийн 2015 оны өсвөр үеийн УАШТ энэ оны хоёрдугаар сарын 07-08-ны өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүрэгт боллоо. Энэ удаагийн тэмцээнд нийт есөн багийн 97 тамирчин өрсөлдсөн байна.

Тодруулбал Өвөрхангай аймгаас 5 эмэгтэй 8 эрэгтэй нийт 13 тамирчин, Дархан-Уул аймгаас 7 эмэгтэй 8 эрэгтэй нийт 15 тамирчин, Хөвсгөл аймгаас 7 эмэгтэй 8 эрэгтэй нийт 15 тамирчин, ТСБТСДуС-иас 7 эмэгтэй 8 эрэгтэй нийт 15 тамирчин, Алдар спорт хорооноос 5 эмэгтэй 8 эрэгтэй нийт 13 тамирчин,.Баян-Өлгий аймгаас 2 эмэгтэй 8 эрэгтэй нийт 10 тамирчин, Багануур дүүргээс 3 эмэгтэй 8 эрэгтэй нийт 11 тамирчин, ЦЕГ-н АССХ-ноос 3 эрэгтэй тамирчин нийт 3 тамирчин, Дархан-Уул аймаг 2-р багаас 1 эмэгтэй тамирчин тус тус өрсөлдлөө.

Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУШ Т.Ганболд ажилласан бол хяналтийн шүүгчээр ОУШ Л.Одгэрэл, дэвжээний шүүгчээр ОУШ Б.Батмандах, ОУШ Я.Дөрвөнжин, Х.Одхүү, О.Баярцэцэг, Г.Гомбо, Б.Шижир нар ажилласан байна.

Тэмцээнд оролцсон баг тамирчдын амжилтаас дурдвал:

Эмэгтэйчүүдийн 44 кг-н жинд ТСБТСДуС-н тамрчин Б.Тунгалаг огцом өргөлтөөр 1-р өргөлтөөр 45 кг өргөж өсвөрийн рекорд амжилтыг 1 кг-р ахиулж, 2-р өргөлтөөр 48 кг өргөж өөрийн тогтоосон рекорд амжилтыг дахин 3 кг-р шинчлэн тогтоожээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг жинд хувиараа оролцогч Г. Баасанжаргал огцомын 1-р оролтоор 65 кг өргөж залуучуудын рекорд амжилтыг 1 кг-р ахиулж ,2-р оролтоор 69 кг өргөж дахин залуучуудын рекорд амжилтыг 4 кг-р ,насанд хүрэгчдийн рекорд амжилтыг 1 кг-р ахиуллаа. Улмаар 3-р оролтоор 71 кг-г амжилттай огцомдож залуучуудын рекорд амжилтыг 2 кг, насанд хүрэгчдийн рекорд амжилтыг дахин 2 кг-р ахиулжээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг- н жинд хувиараа оролцогч Б.Золбоо нийлбэр өргөлтөөр 105 кг өргөж Спортын дэд мастерын болзол хангажээ.

Эрэгтэйчүүдийн 56 кг-н жинд хувиараа оролцогч Ө.Чагнаадорж огцом өргөлтөөр 100 кг өргөж залуучуудын рекорд амжилтыг 9 кг-р ахиулж, Түлхэлттэй өргөлтөөр 135 кг-г өргөж залуучуудын рекорд амжилтыг 8 кг-р ахиулж, мөн насанд хүрэгчдийн рекорд амжилтыг 2 кг-р ахиуллаа. Хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр 235 кг өргөж Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан байна.

0 sport 1Тэмцээнд багийн дүнгээр эмэгтэйчүүдийн төрөлд:

I байр ТСБТСДуС Чинзориг 158 оноо

II байр Дархан Сэлэнгэбаатар 156 оноо

III байр Хөвсгөл Чинбат 152 оноо

Тэмцээнд багийн дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд

II байр Дархан Сэлэнгэбаатар 193 оноо

II байр Хөвсгөл Чинбат 184 оноо

III байр Багануур Болдбаатар 172 оноо

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …