Чөлөөтийн Залуучуудын УАШТ- болно

10979337_393760930783427_699197719_n2015 оны Чөлөөт бөхийн Залуучуудын УАШТ энэ сарын 10-13 ны хооронд Спортын төв ордонд болно. Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангиллаар явагдах юм. Өнөөдөр 10-аас 17 цаг хүртэл багийн мэдүүлгийг хүлээн авч мандат олгохоос гадна  шүүгчдийн зөвөлгөөн, техникийн зөвөлгөөн,  жин үзэлт, сугалаа \эрэгтэй: 50, 66 кг, эмэгтэй 44, 55, 67 кг\ явагдана.
Харин маргааш буюу 11-нд
– Эрэгтэй 50, 66 кг, эмэгтэй 44, 55, 67 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
– Жин үзэлт, сугалаа /эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг/
– Нээлтийн ажиллагаа
– Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хоёрдугаар сарын 12-нд

– Эрэгтэй: 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
– Жин үзэлт, сугалаа /эрэгтэй 60, 84, 120 кг, эмэгтэй 51, 63 кг/
– Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Хоёрдугаар сарын 13-нд

– Эрэгтэй 60, 84, 120 кг, эмэгтэй 51, 63 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан, шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа/ тус тус болох юм байна.

И.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …