“Цагаан уул” наадмын бүртгэл өнөөдрөөр дуусгавар болно

10685154_1157148887648020_37495519_n

Хайрын шүлгийн  “Цагаан Уул”  наадам болоход ердөө гуравхан хоног үлдээд байна. Энэхүү  наадмын  эхний  шат  буюу  оролцогчдын  материал хүлээн  авах хугацаа  өнөөдөр  дуусгавар  болж  байна. Ирсэн  материалаас шүүгчдийн  зөвлөл  шилдэг 30 бүтээлийг  шалгаруулж  хоёрдугаар  шатанд оруулах юм  байна.

 Энэ жилийн наадам өнгөрсөн жилүүдийнхээс онцлогтой. Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг үзэхээр ирсэн нийт үзэгчдэдээ тусгай бэлгийг бэлдсэн байна. Тодруулбал #CAFFE #BENE кофе шопоор американог 50% хөнгөлөлттэй авах эрх болон, хайрын амт #Bon O #Bon шоколадаар дайлах эрхтэй урилга  үнэгүй  тараагдах бөгөөд МҮОНРТ уг наадмаас  нэвтрүүлэг бэлдэн сар шинийн өдрүүдэд 1,2 сувгаараа цацахаар болжээ. Түүнчлэн  уг  наадмыг  үзэхээр ирсэн үзэгчид  хайрын гэгээн  мөртүүдээр  сэтгэлээ  баясгахын зэрэгцээ  урлаг  соёлын  олон  сонирхолтой  арга хэмжээг үзэх боломжтой юм байна.

Уг наадам  нь  жилээс  жилд  цар  хүрээ нь  өргөжин тэлж залуу  яруу  найрагчдын  хүсэн  хүлээдэг  наадмын  нэг  болоод  удаж  байна. 1991 оноос хойш Гэгээн хайрыг магтан дуулагчид хуран чуулсаар  17 жилийг үджээ. “Хайр”-аар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц болж наадмын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, нийслэлээс шалгарсан найрагчидтай уралдаж тэргүүн байраа тодруулдаг. Ийнхүү хөдөө орон нутгаас олон залуу найрагчид шүлгээ сойдог нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож,  чансааг нь ч  тодорхойлдог билээ.

Ийнхүү хайрын орон зайгаар аялж, залуу найрагчдын шүлгийг шимтэн сонсохыг хүссэн хүн бүр 2015-02-13-ны 12 цагт  Улаанбаатар чуулгыг зориорой.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …