БНХАУ-д суралцахыг хүсч буй та бүхэнд зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг энэ сарын 15-ны өдөр 11-17 цагийн хооронд “Тусгаар Тогтнол”-ын ордонд болно. Тус арга хэмжээг БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо 2 дахь жилдээ санаачлан Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоотой хамтран зохион байгуулж байна.
Нээлттэй өдөрлөгөөр Бээжин, Тянжинь, Шанхай, Жинан, Чиндао, Далянь, Харбин, Ханжоу, Ухань, Өвөр Монголын Хөх хот, Тунглиао зэрэг хотууд дахь их дээд сургуулиудын танилцуулга, тавигдах шаардлагууд болон тухайн хот, сургуулийн онцлогуудын талаарх мэдээлэл өгнө. Мөн БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хѳтѳлбѳр, ѲМѲЗО-ы ардын засгийн ордны тэтгэлэгт хѳтѳлбѳр, хотуудын тэтгэлэг, сургуулийн тэтгэлэг болон Күнзийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, материалаа өгөхдөө анхаарах зүйлс зэрэг суралцахыг хүсэгч хүн бүрт хэрэгтэй мэдээллийг өгөх болно. Хүссэн, сонгосон мэргэжлийн дагуу Азидаа төдийгүй дэлхийд нэртэй сургуулиудын тухай үнэн зөв, бодит мэдээлэл авч, хаана сурвал давуу тал, ашигтай байх, Хятад улсад сурахын тулд юуг анхаарах тухай мэдээллэх болно.
Тус арга хэмжээнд МУ дахь Күнзийн институтын дэд захирал М.Чимэдцэеэ оролцож оюутан залуус та бүхний сонирхсон асуултанд хариулахаас гадна, хятад хэл хэрхэн сурч байсан арга барилын талаар Д.Болдбаатар багшийн хамт лекц уншина.
Ингэснээр бид сонголт хийхэд тань бага ч болов хувь нэмэр оруулж, санал хүсэлтийг тань чөлөөтэй сонсож, харилцан яриа өрнүүлж сурагч оюутан залууст нээлттэй нэг өдрийг өнгөрүүлэх тул та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбоо барих утас: 95258484, 95480610
БНХАУ дахь Монгол Оюутны холбоо