Sweetymotion хамтлаг “Зүрхэн аялгуу”-г гэгээн хайрын өдрөөр эгшиглүүлнэ

Cover last color TEXT QURVE COREL 13.cdrМонголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй “Sweetymotion” билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна.

Тус шоу үзүүлбэрийг Монголын шилдэг моделууд болох Одгэрэл, Урнаа, Ундрах зэрэг 10 гаруй моделууд амилуулах нь ээ.

Untitled-2Зүрхэн аялгуу шоуны хамгийн чухал хэсгийн нэг бол хөгжмийн найруулга юм. Уг шоуны хөгжимчдийн бүрэлдэхүүнд даралтат хөгжим Чинбаа, гитарчин Мөнх-Оргил, баргил гитарчин Никитоны Цогоо, бөмбөрчин Одбаяр, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Адъяа, Ятгачин Солонго, ёочин хөгжмийг Шүрээ гэсэн шилдэг баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.

Мөн Хувцас загвар зохион бүтээгч Биндэръяа, үс болон нүүрний гоо сайхныг Матрикс салон, Цэцэг чимэглэлийг-Flower цэцэгийн урлан, Гайхалтай амтат шоколадыг Amadei Chocolate зэрэг байгууллагууд гэгээн хайрын баярт зориулсан хамгийн гоё үдэш, хамгийн гоё орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Урилгаар МУГЖ Долгор ирж өөрийн гайхамшигт хоолойгоор эгшиг нэмэх юм. Тус шоуны ерөнхий зохион байгуулагчаар Монголын урлагийн чиг хандлагыг тодорхойлогч On’Off продакшн ажиллаж байгаа ажээ.

Cover last color TEXT QURVE COREL 13.cdr

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …