Судлаачийн үг: Одоо л хөвөрнө дөө, харин хаашаа хөврөх нь сонин…

ganhuyag2-476x600УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 5 хүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал дэвшүүлэв. Оюу Толгойн асуудлаар зөвлөгөө авахаар гадаад руу мөнгө шилжүүлжээ, нөгөө туучий нь. Энэ асуудал өвсөнд тавьсан түймэр мэт шуугиан дэгдээв. Асуудал ганц С.Баярцогттой холбоотой гэж олон хүн бодож байтал АН, Засгийн Газар үүнийг “бузар булай гүтгэлэг” хэмээн нэрлэж хариу “няцаалт” хийв. Асуудал ингээд ирэхээрээ цаана нь олон томчууд холбогдох нь нэн тодорхой юм. АН, Засгийн Газар “няцаалт” хийснээрээ өөрийнхөө болон зарим томчуудын маанийг унших ажилд давхин оров. Энэ талаар тун товч санаа өгүүлсү.

Г.Уянгын гарт байгаа давс
Энэ Засгийн Газар угаасаа л мордохын хазгай байсан юм. Гэвч түүний хамгийн эмзэг цэг нь С.Баярцогт байв. Гинжээр бол хамгийн муу, сул цагираг нь байв. Бусад нь яаж ийгээд ачаагаа дааж болохтойгоо бол С.Баярцогт бол тийм биш. Хэрэв бүхэл бүтэн гинжин хэлхээний нэг цагираг тасарч тэр нь хэлхээний яг гол дунд байвал яахав ?!
Ийм нөхцөлд нийт хэлхээ биш, цагираг тус бүрийн бат бэхийг шалгаж, бөхөлж чангалж байж нийт хэлхээгээ авч үлдэх ёстой нь мэдээж хэрэг. Эсвэл муу цагиргаа авч хаяад бусдыг нь шууд залгаж болно. Олс дээсээр ч болтугай аргацааж болно. Гэтэл Ч.Сайханбилэг тэгсэнгүй. Хар залуугаасаа “хосоороо” яваад сурчихжээ. Өөрсдийгөө гинжин хэлхээ биш, ямар нэг хуримын бөгж гэж санажээ.
Ийм байлаа ч гэсэн “хаан бугуйвч”, “хатан сүйх” хоёрыг холбосон гинжин хэлхээний бусад цагираг байж л таараа. Тэрхүү хэлхээ С.Баярцогт гэсэн муу цагиргаас болоод тасрах дээрээ тулав.
Яасан гэхээр энэ Засгийн Газарт угаасаа сүжиггүй байсан, УИХ-ын Г.Уянга хамгийн муу цагиргийг нь олоод харчихжээ. Харахаар үл барам одоо түүний хөгийн факт дээр “хүчил шүлт” асгаад инээгээд зогсож байна.

Уг нь ухаантай хүмүүс бол нэг тэнэгээрээ туг тахидаг байтал АН, Засгийн Газар бүгдээрээ үхэхээр шийдэв. Одоо бол хамгийн эмзэг шархных нь дээрээс давсаа үйрүүлж цацах уу, бөөнөөр нь цацах уу гэдэг нь Г.Уянгийн мэдлийн хэрэг юм. Энэ асуудлыг олон хүн цааш хөвөрдөх нь дэндүү тодорхой, харин хаашаа, яаж гэдэг нь бидэнд нэн сонирхолтой.1620651_1392364297724074_73686873049188020_n
Асуудлын дэс дараа
Энэ Засгийн Газар яаж байгуулагдсан нь одоо бараг тодорхой болов. Монголын Оюу Толгой болон бусад ордыг гадаадад зарах тохироог гадаадтай болон томчуудын түвшинд нэгэнт хийсэн байна. Энэ талаар би “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа, хө”, “С.Баярын түүхий хоол”, “Монгол хэдэн Засгийн Газартай вэ”, “Чөтгөрийн” тойргийн учир”, хамгийн гол нь “Золиос ба хүлээс” аналитик өгүүллүүддээ тодорхой бичсэн.
Засгийн Газар Оюу Толгой болон бусад ордыг зарах шийдвэрийг аль эрт гаргаж, маш олон үйлдлийг хууль бусаар далдуур хийж ирсний зөвхөн нэг нь энэхүү мөнгө шилжүүлсэн явдал юм.
Монголчуудаас 17 тэрбумыг авах гээд байгаа “Painter Law Firm” гэгч ямар байгууллага вэ ?
Энэ компанийг үүсгэн байгуулагч нь Роберт Пэйнтер, түүний эхнэр Тиана Пэйнтер нар юм байна.
Тус компанийн веб сайтаас иш татъя:
“Манай практик: иргэний хэрэг болон бизнес-төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт гэсэн хоёр салбарт хуваагддаг.
Бид иргэний маргаанд: шархадсан хүмүүс, тэдний гэр бүлд эмнэлгийн хайхрамжгүй байдал, бэртэлт, эрх зөрчигдсөний үр дүнд болсон үхэл, бүтээгдэхүүний чанараас болсон хариуцлага зэрэг тохиолдолд туслалцаа үзүүлдэг. Манай фирм өмгөөлөгч нараараа дамжуулан нэхэмжлэгч, харилцагч нарын бизнес-маргааныг төлөөлж, шүүхийн асуудлыг шийдвэрлэх арилжааны өргөн практиктай.
Бизнес-төлөвлөлт болон үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлтөд: бид гэрээ хэлэлцээр байгуулах, түүнийг дахин хянан үзэхэд нь манай захиалагч нарт тусалдаг, мөн бизнес болон арилжааны асуудлаар бүх дэлхийд, түүний дотор нийлүүлэгч нарт хууль зүйн зөвлөгөө өгдөг.
Манай захиалагч нар үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, гэрээслэл үлдээх (???), итгэмжлэл, ивээлд авах зэрэг асуудлаар зөвлөгөө авахаар болбол манай хуульчид тэнд байна.”

Эндээс үзэхэд энэ компани манай Таван Толгой мэтийн дэлхийн хэмжээний том төсөлд зөвлөгөө өгөх ямар ч чадвар, туршлагагүй нь тов тодорхой байна. Гэвч манай “аваргууд” ийм л компаниас “зөвлөгөө авахаар” сонгон авчээ.
Таван Толгойгоо “гэрээслэл” болгон үлдээх гээгүй юм бол ийм тэнэг компанийн хэрэг огтхон ч алга. Энэ явдал өнөөдөр эхэлсэн юм биш.
Манайд батаарын асуудал мандаж байхад “Painter Law Firm”-ын эзэн, АНУ-ын иргэн, өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Парри Юьрс нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс Батаарыг авчрах хэрэгт оролцжээ. “Painter Law Firm” АНУ-д болсон шүүх хурал дээр монголыг төлөөлж оролцож байсан ба үүнийхээ төлөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Роберт Пэйнтер “Алтан гадас” одон хүртсэн юм. Ямар ч гэсэн “Painter Law Firm” Ц.Элбэгдоржтой олон жил “үерхэж” байгаа юм.
Энэ үйлчилгээний төлөө тэд мөнгө авсан байх учиртай бөгөөд энэ талаар Монголын хэвлэл мэдээлэлд юу ч гараагүй юм. Нөгөө талаар манайхаас дутуугүй хүнд сурталтай америкийн шүүхийн систем асар хурдан ажиллаж ердөө л хэдхэн сарын дотор батаарын асуудлыг шийдсэн нь анхаарал татдаг юм. Энэ ажилд америкийн тусгай албад хүртэл оролцсон юмдаг. Тэгэхлээр “Painter Law Firm”-ыг улс төрийн шинж чанартай “зохиомол” (подставный) фирм гэж хардах бүрэн үндэслэл бий.
Үүнийг монголын Засгийн Газрын далд үйлдэл баттай харуулдаг юм.
1. Оюу Толгой хөдлөөгүй байхад яахаараа “зөвлөгөө” авдаг байна гэсэн асуулт гарна. Дөнгөж саяхан л зарах уу, бүсээ чангалах уу гэдгийг ард түмнээсээ “асууж” шийдэж байгаа биз дээ. Энд Засгийн Газрын бульхай баригдаж байна. Тэд шийдвэрээ аль хэдийн гаргачихаад, зөвлөгөө өгөх компаниа сонгочихоод мөнгөө шилжүүлчихсэн байна. Энэ чинь новшийн зан биш гэж үү ?!
2. Асар их 17 тэрбум төгрөгийн зөвлөгөө авахаар бол гадаадын зөвлөгөө өгдөг компаниудын дунд нээлттэй тендер зарлах ёстой. Ийм юм болсонгүй. Ямар ямар хууль зөрчсөнийг би биш, УИХ, ард түмэн тооцно биз…
3. Оюу Толгойг олон улсын хэмжээний мега төсөл гэж ярьчихаад “зөвлөгөө” авах болохоороо хоёрхон хүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон “гэрээслэл” хийж өгдөг жижиг компанийг сонгож байгаа нь гэмт хэрэг биш юм уу ?!
4. Мөнгө шилжүүлэх шийдвэрийг хэн тулгасан, хэн гаргасан байхав ?! “Хамтаараа” гаргана гэж л лав байхгүй. Эсвэл Засгийн Газар, эсвэл үүнийг Засгийн Газарт тулгасан хүн байх ёстой л доо. Одоо “хэнийгээ барьж өгөх асуудал” манай дээдсийн хувьд амин чухал юм. Ард түмнийг “сонго” гэдэг улсууд одоо өөрсдөө “сонгох” л болж дээ…
5. Интернетийг хянах, интернетэд гарсан өмнөх мэдээллийг устгах гэсэн оролдлого гарах болов. Энэ нь Ч.Сайханбилэгийн Харилцаа Холбооны Газрыг удирдаж байсны ид шид байх. Гэхдээ энэ бол үлэмж хоцрогдсон, мөн мангуу тэнэг үйлдэл мөн.

1421977175_screen-shot-2015-01-23-at-10.10.04-am
Хаашаа хөврөх бол…
Хаашаа хөвөрдөх нь одоогоор тодорхойгүй. Үүнийг Г.Уянга л мэддэг байх. Би бол дээшээ л хөвөрдөнө гэж бодож байна. Ингэвэл ч харин төр эргэнэ гэдэг нь болно байх…
Ингэхэд манай аваргуудаас Оюу Толгойтой холбоогүй хүн гэж байдаг бил үү ?! Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр, Сү.Батболд нарыг бол ярих ч юм биш. Ц.Элбэгдорж ч гэсэн зүгээр байгаагүй л байх. Баримт ч эхнээсээ гарч л байна…
Ингээд “бүх тулнууд” бөөнөөрөө гараад ирвэл ёстой үлгэр биелэнэ гэдэг болох байх. Үгүй ядаж хэд гурвыг “нядлах” байлгүй дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 10

Эх сурвалж: ganaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …