Валентиний баяраар хайртай хүндээ юу бэлдэж байна? Жил бүр шоколад хайлуулж өгөхөөс уйдаж байна уу? Тэгвэл бид таньд kelloggs -н ricekrispies ашиглаад амархан шоколадтай амттан хийх аргыг зааж өгөе.
Бэлдэх зүйлс:
200гр хөөсөн чихэр буюу marshmallow
200гр цагаан шоколад
150гр kelloggs-н ricekrispies (номинд байгаа байх. Цагаан бас байдаг. манайд шоколадтай нь байж таарлаа)
2 х.х масло
шүдний чигчлүүр
улаан өнгийн цаас
зүрхэн хэв
улаан хүнсний будаг
тугалган цаас юмуу калькан цаас дэвссэн хэв.
1. Саваа маслоор сайтар тослоно. Бас хутгуураа сайтар маслоор арчина савандаа 1 х.х масло хийгээд
2. Хайлуулна
3. Хөөсөн чихрээ маш зөөлөн гал дээр хайлуулна.
4.Ийм болно.
- Бүх ricekrispies-ээ хийгээд
2. Сайтар хутгаад
3. Хэвэн дээрээ гаргана.
4. Гараа хүйтэн усаар норгоод дарж хавтгайлаад 30 мин хөргөгчинд хийнэ.1. Бэхжсэнийх нь дараа хэвлэнэ.
2. Шоколадаа хайлуулаад, хэвлэж авсан ricekrispies-ийнхээ хэдийг нь дүрнэ. Цагаан шоколаднаасаа бага зэргийг чимэглэлд зориулж уутанд авч үлдэнэ. Үлдсэнийг нь улаан өнгөнд оруулж дахин хайлуулаад үлдсэн хэдийгээ дүрнэ. Ингээд хөргөгчинд түр байлгана.
Шоколад нь бэхжсэний дараа уутанд хийсэн цагаан шоколадаа халуун усанд дүрж хайлуулаад уутны үзүүрээс бага зэрэг хайчлаад нарийн судал болгож асгана.
Улаан цаасаараа жижиг зүрх, сумны өд хийж бэлдэнэ. 1 суманд 2 зүрх 2 сумны өд хэрэг болно. Үүнийгээ шүдний чигчлүүр дунд нь хийж байгаад хооронд нь наах юм. Бэлэн болсон сумаа зүрхнүүддээ хатгаад л бэлэн болно.
Таны хайртад таалагдана гэдэгт итгэлтэй байна.
эх сурвалж : www.sweetkitchen.mn