Өнөөдөр Интерном номын их дэлгүүрт Өвөрмонголын зохиолч Б.Тогтомжийн “Харанхуйд гэрэлтэхүй” шүлгийн номын нээлт боллоо.
Номын нээлтэнд олон зохиолч уран бүтээлчид хүрэлцэн ирсэн бөгөөд Like HD-н захирал Б.Эрхэмбаяр, Модернист яруу найрагч Б.Галсансүх, Болор цомын эзэн Д.Болдхуяг нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ. “Харанхуйд цэнхэртэхүй” номыг монгол крилл бичигт хөрвүүлэх ажлыг Монцамэ агентлагийн Хөх хот дахь сэтгүүлч Б.Занданхүү хийсэн байна. Харанхуйд цэнхэртэхүй ном нь 500 ширхэг хэвлэгдсэн бөгөөд нээлтэнд ирсэн бүх хүмүүст үнэгүй бэлэглэлээ.
Бүрэнтөгсийн Тогтомж зохиолч нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунд 1972 онд төржээ. 1997 онд Өвөр Монголын том хэмжээний шүлгийн наадам болох “Өнөр цэцэг”-ийн уран бүтээл ба уран уншлагын хошой тэргүүн шагналыг хүртсэн байна. 2007 оны “Хөвөөт шар” хэмээх улсын хэмжээний хундагат уралдааны манлай, 2008 оны “Гилгүүн уянга” их наадмын “Алтан одон” шагнал, 2011 онд залуучуудын улсын хэмжээний “Мөнхийн урсгал” шүлгийн уралдааны манлай болж ”Замбуутивийн хөхөөн” шүлгийн номоо хэвлүүлж байжээ.
Д.Тэргэл