Нийслэлийн сагсан бөмбөгийн “сурагчдын лиг” зохион байгуулагдана

p19drngo3h1upf4t514m11mr1kgr2Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд 2 талт хэлэлцээр, 4 талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 12-ны 10:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.
Хоёр талт гэрээнд Нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович нар, дөрвөн талт хэлэлцээрт  Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар тус тус үзэглэх юм.
Энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс олон зүйлээрээ онцлог болж байна. Нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарсан ТОП-16 багуудын оноолт буюу сугалааг урьд нь техникийн зөвлөгөөн дээр хийдэг байсан бол энэ жил анх удаагаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарид” ордонд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг оролцуулан олон улсын жишгээр нээлтэй, ил тод байдлаар хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан.
2014-2015 оны хичээлийн жилийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 119 төрийн ЕБС-иудаас 110 сургууль оролцсоноос гадна нийт 94 хувийн хэвшлийн сургуулиудаас 11 сургууль тусгай бүс болон оролцож байна  гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …