Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм. Мөн зарлагдсан 5 байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгарууллаа.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг 2 дугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК ажил гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …