ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.02.11/

0- aaaalogo_shine2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Угаарын хийн хордлого, албан:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багт 2 дугаар сарын 10-нд угаарын хийн хордлогод өртсөний улмаас 2 хүн (15 настай, эмэгтэй, 57 настай, эрэгтэй) нас барсан байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЭМГ

 Томуу, томуу төст өвчин, Нийслэлд, албан:

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 73493 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсанаас 5210 тохиолдол буюу нийт үзлэгийн 7.1хувийг томуу, томуу төст өвчин эзэлжбайна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 0.2 хувиар буурсан хэдий ч Сүхбаатар дүүрэгт 1.8 хувь, Баянгол дүүрэгт 1.7 хувийг, Налайх дүүрэгт 0.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.6 хувиар тус тус өссөн, бусад дүүргүүдэд 0.2%-2.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Агаарын чанарын төлөв байдал, албан:

2 дугаар сарын 2-ноос 8-ны хооронд Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын агаар “Их” болон “Маш их” бохирдолтой, орон сууцны хорооллын орчимд “Их”, “Дунд зэргийн” бохирдолтой байна. Агаар бохирдуулах бодисын долоо хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) 1.1-2.2 дахин их, нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) 1.4 дахин их, том ширхэглэгт тоосонцор (PM10),CO, O3 ойролцоо түвшинд байна.

Архины хордлого, албан:

2 дугаар сарын 3-наас 2 дугаар сарын 9-нд Нийслэлийн эмнэлгүүд болон Энэрэл, Наркологийн төвд нийт 461 хүн хандаж, 27 хүн хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 6.7 хувиар (31) нэмэгджээ.

Эх сурвалж: НЭМГ

0 husnegt 0ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, албан:

2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22561 хүн өвчилж, 9030 (40 хувь)нас барсан байна. 1 дүгээр сарын 28-аас хойш 400 шинэ тохиолдол, нас баралт 171 хүнээр нэмэгджээ.

2015 он гарсаар өнгөрсөн долоо хоногт эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад 124 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс бага зэрэг нэмэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар, Саудын Араб, Катар улсад:

2 дугаар сарын 3-нд ДЭМБ-д Коронавируст халдварын 2 шинэ тохиолдлыг мэдээлсэн байна. 38, 55 настай эрэгтэйчүүд, тэмээ болон ямаатай харьцсан өгүүлэмжтэй байна. Одоо дэлхий дахинд нийт 976 хүн өвчилж, 358 хүн нас барсан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …