Гахай, туулай жилтнээ эерэг сайн

32_c7e823f4642535a9febddd0b9cf0ab28b9896421Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 23. Бархасвадь гараг.

Онгоц одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.

Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …