Сар шинээр 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ

p19dtpk0331a43jt1hbl1sqknue1Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3  буюу  02 дугаар сарын 19, 20, 21–ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4  буюу 02 дугаар сарын 22–нд ердийн амралтын өдрийн хуваариар  08.00 – 22.30 цагийн хооронд үйлчилгээнд явна.
Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микро автобус нийт 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.
Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах юм. Мөн нийслэлийн захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 21 –нийг дуустал зохион байгуулах бөгөөд такси үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …