Жүжигчин А.Гэрэлцэцэг: Долоон жил үерхсэн залуутайгаа хуримлах шаардлагагүй

gerlee-1617736846201502120934“Маск” продакшны нүүр царай болж яваа авьяаслаг бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Гэрэлцэцэг. Эрчүүдийн харааг булаасан сайхан бүсгүйн хувьд, төрсөн өдрийнхөө баяраар хамт олноосоо нэг өрөө байр бэлгэнд авч туйлын их баярласнаа нуудаггүй. Гэхдээ өдгөө гучин насны босго давж байгаа ч гэр бүлийн амьдрал зохиох тал дээр нэлээд хойргодуу нэгэн гэдгийг нь мэдэх хүн олон.

Тэгвэл жүжигчин бүсгүй маань энэ тухай ам нээж “Гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлэх тал дээр нэлээд сайн бодож тунгаах нь зүйтэй гэж үздэг. Тэгэхгүй бол бүтэлгүй гэрлэлтээс үүдэж хүүхэд өнчрөх асуудал үүснэ шүү дээ. Би найз залуутайгаа долоон жил үерхэж, нэг гэр бүлийн хоёр шиг л ойр дотно болцгоосон. Энэ нандин харилцаа, итгэл сэтгэлийг заавал гэрлэлтээр баталгаажуулж, хурим найр хийгээд олонд зарлах шаардлагагүй гэж бодож байна. Тэртээ тэргүй, цаг хугацаа гэдэг бүхний хариулт. Амьдрал намайг гэр бүлтэй болохыг яаруулахгүй, харин ч бүр хийж бүтээх их ажлыг өмнө минь тавьж өгч байгаа юм болов уу гэж заримдаа боддог. Гэрийн эзэгтэй болох цаг нь ирвэл нэг л өдөр шийдэгдэх биз” хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ний нуугүй өгүүлжээ.

Мөн тэрбээр эмэгтэй хүнд гар хүрдэг дээрэнгүй эрчүүдэд үнэн голоосоо дургүй бөгөөд хайр хүндлэлээр дүүрэн амьдрал дунд өссөн болохоор ийм орчныг ирээдүйд цогцлооно гэж боддогоо ч ярьжээ.gerlee-2407542921201502120933 gerlee-3468668804201502120933 gerlee-4686906396201502120933 gerlee-6929139537201502120933 gerlee-7648105357201502120933 gerlee-899264205201502120933 gerlee-5982759937201502120933

эх сурвалж: PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …